logo
Эхний ээлжний нүүрс тосон авах ёслол боллоо

Эхний ээлжний нүүрс тосон авах ёслол боллоо

2011/10/25
"Хятадын Төрийн зөвлөлийн шууд удирдлагад харьяалагддаг  Хятад улсын “Цайрын үйлдвэрлэлийн ерөнхий компани” Монгол улсын Таван толгойн Зүүн Цанхийн хэсгийн  нүүрсийг  худалдан авахаар Монгол улсын “Эрдэнэс таван толгой” компанитай урт хугацааны худалдааны  гэрээ хийсний дагуу эхний ээлжийн нүүрс хүлээж авах ёслол ӨМӨЗО-ы Ганцмод хилийн боомтод 10 дугаар сарын 18-нд боллоо" гэж Синхуа агентлаг мэдээлэв.
    Ёслолын ажиллагаанд Хятад улсын Өөрчлөлт шинэчлэлтийн хороо,  Сангийн яам, Төмөр замын яам, Худалдааны яам, Эрчим хүчний яамны холбогдох албаны хүмүүсээс гадна Хятад улсын “Цайрын үйлдвэрлэлийн ерөнхий компани”-ийн ерөнхий захирал Лио Зэнчуан, Өвөрмонголын Худалдааны танхим, гааль, хорио цээрийн албаны удирдлагууд оролцжээ.
    Хятад улсын “Цайрын үйлдвэрлэлийн ерөнхий компани” нь тус улсын өнгөт металлургийн хамгийн том аж ахуй төдийгүй 390 гаруй тэрбум юаний хөрөнгөтэй Дэлхийн хамгийн хүчирхэг 500 аж ахуйн 330 дугаарт жагсдаг компани юм. Өнөөдөр тус компани эрчим хүч, ашигт малтмал, гадаад худалдаа зэрэг есөн том салбарт үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ Хятад улсын зэс, цайр, төмрийн хүдэр, коксжсон болон эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтэд томоохон байр суурийг эзэлдэг компани юм.
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш