logo
Өнөөдөр зарим нутгаар аагим халуун үргэлжилнэ

Өнөөдөр зарим нутгаар аагим халуун үргэлжилнэ

2016/08/02

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал хээрийн нутгуудаар аагим халуун  үргэлжилнэ.

2016 оны наймдугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа, Түргэний уулсаар 19-24 хэм, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар 34-39 хэм  бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 35-37 хэм дулаан байна.

2016 оны найдугаар сарын 3-наас наймдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-6-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр, 6-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө  24-29 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш