Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара-г өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Хатагтай Наоми Китахара Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд НҮБ-ын Хүн амын сангийн “Улс орныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Монгол Улс эрүүл мэндтэй холбоотой Мянганы хөгжлийн зорилт тэр дундаа эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтод хүрэхэд НҮБ-ын Хүн амын сангийн оруулсан хувь нэмэр өндөр байсныг тэмдэглээд цаашид хүрсэн амжилтаа хадгалах, бататгахад хамтран ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Мөн эх хүүхдийн эндэгдэл, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, төрөлхийн тэмбүүг тэглэх, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн хангамжийг сайжруулах, өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх чиглэлээр анхаарч хамтран ажиллах, НҮБ-ын Хүн амын сан, Люксенбургийн Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн тусламжид дэмжлэг үзүүлэх зайн оношилгооны төсөл”-ийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Наоми Китахара Эрүүл мэндийн сайдын саналыг хүлээн авч, дараагийн “Улс орныг дэмжих хөтөлбөр”-т тусгуулах талаар анхааран ажиллахаа илэрхийлэв.