logo
Бүгд Найрамдах Гондурас Улстай дипломат харилцаа тогтоов

Бүгд Найрамдах Гондурас Улстай дипломат харилцаа тогтоов

2011/10/25
Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавьж ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Гондурас Улстай 10 дугаар сарын 19-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоож, хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурав. Ийнхүү манай улс 154 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш