Туркийн Ван мужид газар хөдлөлт болсны улмаас амь насаа алдсан хүний тоо 300 шахаж, 850 орчим барилга байшин нурж сүйдсэн тухай тус улсын Ерөнхий сайд Тайип Эрдоган мэдээллээ. Урьдчилсан мэдээгээр, барилгуудын нурангинд 300-400 хүн дарагдсан байна.
Өнгөрөгч ням гарагт өдрийн цагаар Туркийн зүүн өмнөд нутагт 7,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Мөн даваа гарагт шилжих шөнө тухайн нутагт дахин 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Туркийн Ван хотоос баруун тийш 20 орчим километр, Армяны нийслэл Ереван хотоос 215 километрийн зайтай газарт 9,8 километрийн гүнд бүртгэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд тус улсад болоогүй хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 500-1000-д хүрч болзошгүй гэж судлаачдын таамаглаж байна.
1976 онд Ван мужид мөн 7,2 баллын хүчтэй газар хөдлөх үеэр 3 840 хүний амь эрсдэж байжээ.
Энэ удаагийн газар хөдлөлтийн үеэр шоронгийн хашаа нурж, 200 орчим хоригдол оргосон байна. Оргодлуудын тал хувь нь гэр бүлийнхэнтэйгээ уулзсаныхаа дараа шорондоо буцаж ирсэн бол бусдыг нь эрэн сурвалжилж байна.
Одоогоор Турк улсад туслах саналыг Орос, Израиль, Иран, АНУ, Их Британи, Герман, Польш, Грек, Болгар, Хятад, Япон, Гүрж улсууд тавиад байгаа бөгөөд хөрш Азербайжан улс 120 аврагчаа гамшгийн бүс рүү илгээжээ.
Байгалийн гамшгийн бүсэд Ерөнхий сайд Тайип Эрдоган тэргүүтэй Засгийн газрын гишүүд, аврагчид, эмч нар ажиллаж байна.
З.Амгалан