Энэ наймдугаар сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид 2 удаа дэлбэрэлт болж 1 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ. Мөн наймдугаар сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг 4 мужид 9 удаа дэлбэрэлт болж, 4 хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн байна. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгажээ.
Дэлбэрэлт болсон мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР