Дүнжингарав худалдааны төв
09.00 цагт: ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр хийж байгаа шалгалт үргэлжилнэ. Утас: 89152122
ШУТИС
10.00 цагт: "Халуун сэтгэл in Japan " ТББ-ын санаачлагаар хэрэгжиж буй "МиГэн" буюу эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлах төслийн хүрээнд маргааш MK-02GX маркын судас тодруулагч аппарат хандивлах хэвлэлийн бага хурал болно.
MN-Мэдээллийн төв
11.00 цагт: “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Сүхбаатарын талбай
12.00 цагт: Нийслэлийн хичээлийн шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт болно. Үзэсгэлэн худалдаанд 100 орчим аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцож байгаа юм. Утас: 99441800
БГД-ийн 16 дугаар хороо
13.30 цагт: Нутгийн шийдэл сангийн Олон улсын андуудын тэтгэлэгийн хүрээнд “Байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжийн талаархи мэдээллийг олон нийтэд түгээцгээе” сэдвийн дор “Ирээдүй-Гандан” багийн залуус Гандангийн 16-р хорооны айл өрхүүдэд эко жорлонгийн давуу талыг танилцуулах мөн хэрхэн өөрсдөө барих талаархи сургалтыг зохион байгуулна. Утас: 99982402, 99960460
"Санхум" өрхийн эрүүл мэндийн төв
14.00 цагт: Гэдэсний халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Байршил: СХД-ийн 17-р хороо /32-р байрны хойд талд/. Утас : 99196489
Монголын Урчуудын Эвлэлийн Арт галлерей
17.00 цагт: Жил бүр зохиогддог Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнд Монголын-24, Японы-21, Солонгосын-15 бүтээл дэлгэгдэн та бүхний мэлмийг мялаахаар нээлтээ хүлээж байна. Утас:11327474 , 99912778