Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жилийн хувьд эх орон даяар эхний хичээлийг "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр заана.
Хичээлийг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагаас МҮОНТ-ийн Үндэсний телевиз, "Монголын мэдээ" сувгаар шууд дамжуулна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд "Дэлхийн дулаарал-Монгол орон", 2010 онд "Монголын бахархал", 2011 онд "Монголын сайхан орноор", 2012 онд "Хүн болох багаасаа", 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", 2014 онд "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", 2015 онд "Санаа зөв бол заяа зөв" сэдвээр хичээл зааж байсан юм.