Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 01. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын Билгийн тооллын битүүн. Бархасвадь гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.
.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсд маш таатай байх бөгөөд та ажлын амжилтаараа бахархах болно. Бүх төрлийн харилцаа холбоондоо анхаарал тавьж, шийдвэрлэх асуудал байвал хурдан дуусга. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцаж байгаа бол сайтар танихыг хичээ. Хэт их сэтгэл хөдлөлд автан сонголт хийх нь харамсахад хүргэж болзошгүй. Найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөөж мөнгө их зарцуулах боловч энэ хэрээр та шинэ чухал танилтай болох болно.
Үхэр (4/20-5/20)
Хосуудын дунд таагүй уур амьсгалтайгаар энэ сар эхэлж байна. Тэдний хооронд гүн гүнзгий, гэнэтийн зүйл тохиолдоно. Хэдий хэцүү асуудал гарах ч хариу сөрөг үйлдэл үзүүлэх хэрэггүй. Харин оронд нь ирэх долоо хоногийнхоо ажлыг төлөвлөж, үр дүнд нь анхаар. Гэр орныхоо шинэ өнгө төрхөнд анхаарал тавь. Магадгүй тэгвэл ямар нэг асуудлаас хол байна. Бизнесийн найдваргүй харилцаанаас зайлсхий.
Хамтатгах (5/21-6/21)
Сэтгэлд нийцсэн өдөр. Дахиад уур амьсгал тайван тогтуун байх хэдий ч өнөөдрийн шийдэх гэсэн ихэнх зүйлс тань амжилттай бүтэж, боломж гарч ирэх болно. Гайхалтай санаанууд, урьд үзээгүй арга замууд нь таны төлөвлөгөөний зорилгын дагуу амжилт тань бүтэж байгааг илтгэнэ. Олон жилийн өмнөх сэтгэлийн асуудал тань ил гарч ирэх тул хурдан нягталж үзээд амархан шийдэж нэг мөсөн дуусга. Бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг зааж зөвлөгөө өг. Гэхдээ бэлэн биш, өөрсдийн нөхцөл байдлаасаа чөлөөлөгдөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн аврагч болох гэж хичээсний хэрэггүй.
Мэлхий (6/22-7/22)
Ажлын өдөр барзгар байх төлөвтэй. Тогтвортой байдлаа хангахын тулд эхлээд эрүүл мэнддээ санаа тавь. Бүх зүйл байх ёстойгоороо л байна гэж бодох нь таны сэтгэлийг амраана. Энэ бүхнийг хийхэд хэцүү байж магадгүй, гэвч та дадлагажих хэрэгтэй, бясалгал хийх нь бүрэн амрах хамгийн сайн арга мөн. Тогтвортой байхыг хичээ, ингэснээрээ та буруу хүмүүсээс зайгаа авч чадна. Бүх насныхан нийгмийн ажилтай холбоотой урилга хүсэлтээр дарагдана. Энэ үе бол өөрийгөө нээн, бусдад туслах гайхалтай үе мөн.
Арслан (7/23-8/22)
Үдээс өмнө таагүй байна. Таны хүсэл мөрөөдөл санаагаа хэрэгжүүлэхэд харамсмаар жижиг сажиг зүйлс, үл ойлголцол саад болно. Ядаргаа, хэт ачааллаас болж дотны хүнтэйгээ маргалдаж зөрчилдөнө. Та хоёрын харилцаа мухардалд орно. Үдээс хойш таагүй хандлагууд арилж үгүй болно. Таатай сайхан үйл явдал, бэлэг сэлтийг та хүлээ. Амин чухал гэж үзэж байгаа аливаа арга хэмжээг үдэш орой хийхээр тогтох нь илүү сайн.
Охин (8/23-9/22)
Аз жаргалтай. Хэдийгээр энэ өдрийг таамаглашгүй боловч сансар огторгуйд маш таатай өдөр ирнэ. Таны эргэн тойронд юу болж байгаад тэмдэглэл хөтлөхөө зогсоо. Таныг хайрлаж байгаа хүмүүсийн халуун дулаан уур амьсгалыг мэдэр. Од эрхсийн нөлөөгөөр ажил болоод үүрэг даалгавартай холбоотой асуудлууд таамагласнаас илүү сайн байх болно. Таны цалин нэмэгдээд нилээдгүй хугацаа өнгөрсөн бол та дахин хүсэлт гаргаж болно.
Жинлүүр (9/23-10/22)
Хүлээцтэй өдөр. Шинэ ажил эхлэхээр төлөвлөхөд тохиромжтой. Энэ бүхнээс үүдээд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Гэхдээ эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхааруулъя. Энэ нь хайртай хүнтэйгээ маргалдах нэг шалтгаан болох болно. Магадгүй энэ байдлаас тань болж сэтгэлт бүсгүй тань таныг буруугаар ойлгож, үнэн сэтгэлийг тань хүлээж авахгүй байхад хүрэх вий.
Хилэнц (10/23-11/21)
Итгэмтгий гэнэн нэгэн залилагдах боломж их байна. Тиймээс болгоомжтой бай. Мэргэжлийн харилцаа тань хөгжиж дэвшихэд хязгаарлалт байдаг гэдгийг сана. Шинэ түнш эсвэл танил тань таниас шал өөр ёс суртахуун, үнэт зүйлтэй байх ба ийм хүмүүстэй бизнес явуулахдаа тийм ч таатай биш байна. Хэрвээ энэ учир нь бол өөрөөсөө хөндийрч, ёс суртахуунаа өөрчлөх гэсний хэрэггүй. Бүрэнхий үед шийдвэр гаргах нь зүйтэй. Хэрвээ та гэрээн тохитой гэж үзэж байгаа бол гэртээ үдэшлэг хийх сайхан сонголт юм.
Нум (11/22-12/21)
Бүтээлч өдөр. Ханцуйгаа шамлан, хуумгай хийж орхисон үүрэг даалгавраа хийхэд тохиромжтой. Бичиг хэргийн ажлаа ангилж хийх зүйлсийн жагсаалтандаа анхаарч, өмнө хийснээ засах нь танд гайхалтай чөлөөт байдлыг олгох болно. Од эрхэс таны харилцаа холбоог зохицуулдаг тул дахин наргиж зугаацаж болно. Танихгүй хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Өөрийн хөгжил дэвшилд бүү саад бол. Дур хүслээ илэрхийл.
Матар (12/22-1/19)
Гэр орныг чинь тойрсон ивээл танд таашаал авчрах төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нам тайван байдал, цаг хугацаа, энерги зэрэг бүх боломжийг бүрдүүлж өгч болно. Энэ өдөр та хэд хэдэн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгохоор шийдэж урагш хөдлөхөд бэлд. Энэ нь таны амжилтын эхлэл байх болно.
Хумх (1/20-2/18)
Хамт олонтойгоо харилцах, олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Санаа бодлоо хэрэгжүүлэх, хүсэл тэмүүлэл, зугаа цэнгэлд дуртай зангаа дарахад таатай. Эргэн тойрныхондоо хайхрамжгүй загнах, дүрсхийн уурлах, их зан гаргах хэрэггүй. Таны тэвчээр, хэрсүү зангаас цаашдын бүх ажлын амжилт шалтгаалах болно.
Загас (2/19-3/20)
Түншүүдтэйгээ харьцах, сургалт, шинэ ажил эхлэхэд таагүй өдөр. Од эрхэс таны эрүүл мэндэд аюул тулгарч буйг зааж байна. Хэрвээ та аялалд явах, өөрөө машин жолоодох бол зам дээр болгоомжтой бай. Бэртэх, авто осолд орж болзошгүй. Зөн билгээ дага. Архи хэрэглэх, хоолоо ховдоглон идэх нь эрүүл мэндэд хортой.