logo
МУГЖ С.Жавхлан, дуучин Б.Амархүү нар хамтрана дуулна

МУГЖ С.Жавхлан, дуучин Б.Амархүү нар хамтрана дуулна

2011/10/25

Залуу жүжигчин Г. Алтаншагай, Г.Эрхэмбаяр нар хамтран “Мөрөөдлийн теарт” хэмээх шинэ театр байгуулж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус театр ирэх сард нээлтээ хийж, анхны тоглолтоо үзэгчиддээ хүргэх гэж байгаа юм байна. “Мөрөөдлийн театр”-ын сүлд дуу тун удахгүй олны хүртээл болох бөгөөд уг дууг Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү, МУГЖ С.Жавхлан нар хамтран дуулжээ. Мөн дууны үгийг МУГЖ С.Жавхлан өөрөө бичсэн бөгөөд хөгжмийг МУСГЗ Л. Балхжав бичиж, хөгжмийн найруулгыг “Sweetymotion” хамтлагийн продюсер Б. Чинбат хийсэн байна. Энэ талаар тус театрын захирал Г.Алтаншагай хэлэхдээ “Энэ дуу хүмүүсийг байлдан дагуулах сайхан уран бүтээл болно гэдэгт маш итгэлтэй байна. Бид сүлд дуундаа их анхаарч ажиллаж байгаа. Тиймээс С. Жавхлан, Б. Амархүү гэх өөр өөрийн гэсэн жанртай, өөр өөрийн өнгө тонноор уран бүтээл туурвидаг хүмүүсийг сонгож дуулуулахаар болсон юм. Амархүү маань энэ дууг дуулах гээд Оросоос ирж байгаа. Удахгүй клипний зураг авалтанд орж, дуу маань олны хүртээл болно” гэсэн юм.

Х.Төгөлдөр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш