Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 4. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ажигч, гярхай өдөр. Ихэнх хүмүүс зөн совингоороо амьдралд юу хэрэгтэй, түүнийг хэрхэн авах вэ гэдгээ мэддэг. Од эрхсийн нөлөө танд юу хэрэгтэйгээ мэдэх онцгой гярхай ухаан өгч байгаа. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Та олсноосоо илүү ихийг үрж байна. Магадгүй маяглах гэж хэт хичээж байгаа учраас тэр байх. Орлогоо гайгүй хэвэнд ортол ямар нэгэн зүйл худалдаж авахгүй хойшлуулах нь ухаалаг хэрэг. Хэн нэгэнтэй шинээр болзож байгаа бол энэ хүн тань өмнөх хүнээс тань илүү сайн хүн байх болно.
Үхэр (4/20-5/20)
Шинэ бизнес эхлүүлэх, санхүүгийн тусламж хүсэхэд хамгийн тохиромжтой үе. Хэт их шунаг хүсэл орлого ашгийг тань сүүдэрлэж магадгүй. Олны хардлагад өртөхгүйн тулд уулзалт, хэлэлцүүлгийг нээлттэй, ил тод хийх хэрэгтэй. Сэтгэл санаагаа барих нь нөхцөл байдлыг зөв дүгнэхэд саад болно. Энэ ордны эрчүүдэд санамсаргүй хэн нэгэнтэй танилцах нь таагүй байдлыг авчирна.
Хамтатгах (5/21-6/21)
Шуургатай өдөр. Эрдэм мэдлэгийн мэтгэлцээн эсвэл санаа нийлэхгүй байх явдал өнөөдрийг тодорхойлно. Гэхдээ мэтгэлцээн хурцдаад байх шалтгаан байхгүй байна. Дипломатч байж, өөрийн санаагаа товч тодорхой илэрхийлж, ойлгуулдаг чадвараа ашигла. Бизнесийн зорилготой ч бай зугаалга ч бай аялал ашигтай байх ба хэрэгтэй хүмүүстэй холбоо тогтоох магадлалтай. Спорт, хобби эсвэл боловсролын эрэл хайгуулд хүчээ зарцуулах нь сэтгэлийн ханамж авчирна. Үдээс хойш янаг амрагийн явдал халуухан байх болно. Гэхдээ дайны биш хайрын уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй. Хэрүүл гарахад тун амархан байх бөгөөд энэ нь халуун мэдрэмжийг чинь хүйтэн хөндий дуу хураалт болгон хувиргаж болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Таны илүү цагийн болон давхар ажил хийвэл санхүүгийн байдал дээшилнэ. Энэ нь нэр хүндэд хүрэх хамгийн зөв үйл ажиллагаа байх талтай. Хэрвээ та сурч байгаа бол сонгож авсан талбартаа мэргэших боломж тохионо. Та байгалиас заяасан чадвараараа мөнгө олж магад. Хэрвээ хэн нэгэн танаас хүүхдэдээ багшлаач гэж хүсвэл бүү татгалзаарай. Энэ нь таны орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж бөгөөд олон үйлчлүүлэгчтэй болох үүд хаалгыг нээнэ. Хамтран ажиллагчтайгаа хайр дурлалын асуудал үүсгэж болзошгүй. Хэрвээ од гараг та хоёрыг хамт байхыг таалсан бол энэ бүхэн хялбархан бүтнэ.
Арслан (7/23-8/22)
Нааштай өдөр. Эрч хүчтэй, таатай энэ өдөр бусдын сэтгэлд нийцэж, нийцүүлэхэд хялбар байна. Эрч хүч өндөр байх бөгөөд сэтгэл санаа өөдрөг байх учраас өнөөдөр хөгжилтэй зүйл хийхээр яагаад төлөвлөж болохгүй гэж? Найз нөхөд, хамтран ажиллагч, хамтрагчтайгаа уулзаж, үргэлж хийхийг хүсч байсан зүйлээ хий. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Өөх тостой хоол согтууруулах ундаанаас аль болох татгалз. Өглөө гэхэд бие тань амарсан байх болно. Хууль зүйн асуудлууд төлөвлөсний дагуу явагдахгүй. Шинэ стратеги хэрэгтэй болно. Хуулийн зөвлөхтэйгээ ярилцаж, өөр арга зам хай. Тохиролцоонд маргаан багатай хүрэх арга бол зөвшилцөх.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр танд таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. Бизнесийн хамтрагчдаа анхаарлаа хандуул. Өөрийн хамтрагчаа тусалж дэмжихэд тун таатай. Харилцаа холбоондоо гүүр барь. Өнөөдөр ажил дээрээ юм нүүлгэх нь маш хэцүү байх болно. Яарч сандрах нь асуудал үүсгэж болзошгүй. Аливаа зүйлийг бүү хэтрүүл. Амлалтандаа хүрч чадахгүй бол бүү амла. Хэн нэгнийг хайрласандаа таны урам хугарах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр албан тушаал горилоход, тохиромжтой боломж алдаж болохгүй. Маргаан, хэлэлцээнд өөрийн зөвийг хүчээр ойлгуулж, батлах гэсний хэрэггүй. Амьдралын чадвар, сексийн чадамж, сэтгэл татах чадвар өндөрт байна. Хамгийн тааламжтай өдрүүдийн нэг. Өнгөрсөн долоо хоногийн төлөвлөгөө биеллээ олох магадлалтай. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах ажил хэргийн харилцаа нь өнөөдөр үр дүнтэй байх бөгөөд харилцан тааламж авна.
Хилэнц (10/23-11/21)
Төвөгтэй өдөр. Санхүүгийн байдал нэлээд таагүй байх бөгөөд хайр дурлалын харилцаанд асуудал үүснэ. Өөрийгөө ямар нэг эрсдэлд оруулахаас сэргийлж, саад тотгор арилахыг тэвчээртэй хүлээ. Хэрвээ бизнесийн болон худалдааны ажлаа өргөжүүлэх гэж байгаа бол юуны түрүүнд бэлтгэл ажлаа сайтар хий. Чухал үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоож, ажилчдаа зөв сонгон, зар сурталчилгаагаа хэрхэн явуулахаа шийд.
Нум (11/22-12/21)
Хэн нэгэн хүнд татагдах нь таны хувьд таагүй бөгөөд сэтгэл санааг хоёрдуулах шинжтэй. Баярлаж хөгжилдөх гэсэн хүсэл болон хайр сэтгэл тань зөрчилдөн, гутрал цөхрөлд хүргэж болзошгүй. Тиймээс та хариуцлагатай, бүтээлч байж чадахгүй бололтой. Таныг энэ бүхэнд өдөөн хатгаж буй тэр хүмүүстэй болгоомжтой бай. Ямар нэгэн тааламжгүй зүйлтэй орооцолдохыг хүсэхгүй байгаа ч мөн бусдын зэмлэлийг ч хүртэхийг та хүсэхгүй
Матар (12/22-1/19)
Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн арилжаанд ээлтэй өдөр. Гэр бүлийн харилцаанд бэрхшээл үүснэ. Өөрийн асуудлаа бусдад тохохгүй байхыг хичээ. Сайтар хөгжсөн зөн билэг тань хямралт нөхцөл байдлаас гарахад тань тусална. Хэрвээ өнөөдөр өвчилбөл хүндрэх болно. Өөрийгөө хайрла.
Хумх (1/20-2/18)
Ганц бие хүмүүс сайн танихгүй хүнтэйгээ дотно харьцаанд орох хэрэггүй. Тэвчээргүй байдал муу үр дагавар авчирна. Гэр бүл салалт, татвар нэхэмжлэл, ав залгамжлах маргаан зэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь үр дүнтэй байх болно. Бодлогогүй алхам таныг буруу зүйл хийхэд хүргэнэ. Танд гадны жуулчин зочинтой танилцан хайртай учрах боломж үүснэ.
Загас (2/19-3/20)
Уран сэтгэмжтэй өдөр. Өнөөдөр оюуны юм уу биеийн хүчний ажлаас илүү бүтээлч эрэл хайгуул илүү үр дүн авчрах болно. Таны бодол тогтож өгөхгүй болох гэж буй олон нийтийн арга хэмжээ, одоогийн чинь амрагийн тухай эсвэл хайртай хүнтэйгээ учраагүй байгаа талаараа гэх мэт түмэн зүйлийг эргэцүүлэх болно. Тиймээс анхаарлаа бүрэн төвлөрүүлэх ёстой эсвэл нарийн жижиг хэсгүүдэд анхаарал шаардсан ажил барьж аваад хэрэггүй. Илүү сайн ажиллахын тулд танд чимээ шуугиангүй нам жим орчин шаардлагатай.