Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, сэрүүхэн байна.
2016 оны есдүгээр сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 06-наас есдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6,7-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 8-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 9-нд зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Салхи 6,7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн баруун болон өмнөд хэсгээр өдөртөө дулаахан байна.