logo
Хотын номын сан “ӨНГӨ” засчээ

Хотын номын сан “ӨНГӨ” засчээ

2016/09/06

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадаах ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засаж тохижууллаа. Тухайлбал гадаах нийтийн эзэмшлийн талбайгаа орчин үеийн шийдлээр усан толио, чулуун зам, зүлэгжүүлсэн талбай, мод бутаар чимэглэн Эко уншлагын цэцэрлэг болгон тохижуулсан байна.

Энд бага насны хүүхдүүдэд зориулсан Зуны уншлага, Чанга уншлага, Үлгэрийн цаг зэрэг үйлчилгээг 06-09 дүгээр сард тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү Эко уншлагын цэцэрлэгийг Америкийн монгол судлалын төвийн санхүүжилтээр, номын сангийн үйл ажиллагааг дэмжигч Д.Жаргалсайхан үнэ төлбөргүй хийж өгсөн байна. 

Мөн тус номын сан нийслэлийн төсвийн 370 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уншлагын танхимууддаа засвар, тохижилтын ажлыг хийсний зэрэгцээ тус номын сангийн байгуулагдсан цагаас ашиглагдаж байсан хуучин номын тавиур, уншигчийн ширээ, сандал зэргийг шинэчлэн шинэ өнгө төрхтэйгээр уншигчдаа хүлээy авч эхлээд байна. 

Номын сангаар идэвхтэй үйлчлүүлэгчид болон номонд дурлагсдад хүргэх бас нэг таатай мэдээ бол 2009 оноос хойш үйл ажиллагаа нь зогсоод байсан Горькийн нэрэмжит Чингэлтэй дүүрэг дэх салбар номын санд засвар хийж, уншигчдаа хүлээж авахад бэлэн болоод байгаа юм. 

 

 

 

 

 

 

PHOTONEWS.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш