logo
“Хариу нэхээгүй тус” аян 18 дахь жилдээ үргэлжиллээ

“Хариу нэхээгүй тус” аян 18 дахь жилдээ үргэлжиллээ

2016/09/06

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хариу нэхээгүй тус" аян 18 дахь жилдээ үргэлжилж, гол гаталж яваад осолдсон эмэгтэйн өнчирч хоцорсон хүүхдүүдэд хичээлийн хэрэглэлийг нь гардууллаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат 7 настай У.Ууганбаатар, 5 настай У.Батсүх нарт "Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд таван жилийн турш хичээлийн хэрэглэлийг нь бэлдэж өгөхөөр болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт энэ жилийнх нь хичээлийн иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү аянд "Төмөр трейд” ХХК 2014 оноос нэгдэж хүүхдүүдийн хичээлийн дүрэмт хувцас болон биеийн тамирын хувцасны хослолыг таван жилийн турш үнэ төлбөргүй хангахаар болсон бол "Ханбогд Капитал” ББСБайгууллагынхан энэ жилийнх нь хичээллийн хэрэгслээр бүрэн хангасан юм.

"Хариу нэхээгүй тус” аян залуучуудын өөрсдийн санаачилан эхлүүлсэн ажил бөгөөд амьдралын төвшин доогуур бяцхан дүү нартаа туслах зорилготой аян юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш