logo
Ирэх онд эмнэлгүүд элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмжтэй болно

Ирэх онд эмнэлгүүд элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмжтэй болно

2011/10/26
УИХ-ын Төсвийн байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаарх хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн Д.Арвин, улсын клиникийн томоохон зарим эмнэлэгт шаардлагатай байгаа тоног, төхөөрөмжид зориулан мөнгө хуваарилах тухай асуудлыг гишүүдэд тайлбарласан. Эрүүл мэндийн сайд мөн байлцсан бөгөөд тэд жишээ нь, элэг шилжүүлэн суулгахад хэрэгтэй байгаа мэс заслын багаж төхөөрөмж авахад хамгийн түрүүнд 2012 оны төсөвт мөнгө суулгах нь чухал байгааг дор бүрнээ хэлж байлаа. Гишүүн, сайд хоёрын хэлснээр бол, уг нь 480 саяын тоног төхөөрөмж хэрэгтэй ч, эмнэлгүүд 600 сая шаардлагатай буйгаа хэлсэн юм байна. Элэг шилжүүлэн суулгахад хэрэгтэй чухал багажийн талаар харьяалсан Байнгын хорооны дарга нь мөн газар дээр нь очиж үзээд хэлсэн гэж байлаа. Ингээд Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд уг саналыг дэмжиж, С.Оюун, Д.Арвин нарын хоёр эмэгтэй гишүүдийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжид оруулах мөнгөний санал дэмжигдлээ. Элэг муутай иргэдийнхээ төлөө сайн зүйл хийлээ гэлцэн Д.Арвин гишүүн сэтгэл хангалуун байсан.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш