Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Ерөнхий сайдыг огцруулах саналын тухай УИХ-ын нэр бүхий есөн гишүүнээс гаргасан албан бичигтэй холбогдуулан гишүүдэд мэдээлэл хийв. УИХ-ын дарга уг албан бичгийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодод шилжүүлж хууль зүйн дагуу шийдвэрлэх цохолт хийсэн байна. Байнгын хорооны дарга гишүүдээс ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулаад хэдийгээр Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах талаар хуульд тодорхой заагаагүй ч гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьсан нь Засгийн газрыг огцруулах асуудалтай дүйж байгаа тул Үндсэн хуулийн заалтын дагуу авч үзэх асуудал юм. Иймээс энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцвэл байнгын хороо Үндсэн хууль зөрчихөд хүрэх учраас асуудлыг хэлэлцэх боломжгүй юм гэдгээ хэллээ. Харин энэ асуудлыг тавьсан гишүүн Н.Батбаяр, Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг байнгын хороо хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй, иймээс энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг байнгын хорооны гишүүдээр санал хураалгаж өгөхийг хүсч буйгаа хэллээ.
Гишүүн Х.Тэмүүжин,” Энэ нь парламент ажлаа дутуу дулимаг хийж буйн нэг илрэл юм. Үндсэн хуульд заасан заалтыг бусад хуульд тусгаж өгөөгүйгээс гишүүд хуулийн заалтыг өөр өөрсдийн дураар тайлбарлаж асуудал тавихад хүрч байна. Энэ асуудал нь Засгийн газрыг огцруулах хэмжээний үр дагавар агуулж байгаа гэдгийг гишүүд ойлголцохгүй бол дараа дараагийн Ерөнхий сайдад баталгаа алга болоход хүрч мэднэ. Иймээс энэ асуудлыг хэлэлцэнэ гэвэл байнгын хороо Үндсэн хууль зөрчссөн болно, УИХ, гишүүдийн нэр хүнд ч унахад хүрнэ” хэмээн анхааруулав. Мөн гишүүн Ө.Энхтүвшин, “Энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг байнгын хороогоор ярих гэж байгаа биш харин асуудал нь Үндсэн хуульд нийцэхгүй байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэдгээ байнгын хорооны дарга гишүүддээ танилцуулж байна гэж ойлгож байгаа. Иймээс энэ нь Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал гэдгийг ойлголцоод явах нь зүйтэй юм” гэлээ. Энэ асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд, Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан гишүүд өөрсдийн байр суурийг хэлж, тайлбарлаж хэсэг маргалдсаны эцэст энэ асуудал нь нэгэнт Үндсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй, харин гишүүд аль аль талдаа ойлголцоод явах боломжтой юм гээд хуралдаанаар хэлэлцэхээр товлосон үндсэн асуудалдаа орлоо.