Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо хур багатай, ихэнх нутгаар дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв, Говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтайн өвөр говиор 24-29 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
2016 оны есдүгээр сарын 13-наасесдугээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13,14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 14-нд зарим газраар, 15,16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.