10:00 цагт: Эмнэлгийн ажилтнуудыг сургаж, төгсөлтийн дараах сургалт хөгжүүлсэн 90 жилд зориулсан Эрүүл мэндийн асуудлаар хэлэлцэх Эрдэм шинжилгээний бага хуралд Эрүүл мэндийн яамны “Б” зааланд эхлэнэ. Утас: 88029747
10:00 цагт: БОАЖ, БХБЯ,Барилгын хөгжлийн төв, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлтэй хамтран зохион байгуулж буй Ногоон барилга: "Эрчим хүчний шийдэл ба усны менежмент" сэдэвт сургалт Барилгын хөгжлийн төвд эхэлнэ. Сургалтаар Усны удирдлага, борооны ус цуглуулах, саарал усны шийдэл зэрэг сэдвийг хэлэлцэнэ.
11:00цагт: Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Нийслэлийн АН-ын байранд /Занабазарын музейн зүүн талын Макс товерын ард байрладаг/ болно. Холбогдох утас: 88265581
11:00 цагт: Монгол улсын нийгэм, эдийн засгийн оны эхний 8 сарын хэвлэлийн бага хурал Засгийн Газрын III байрны 4давхарт 401тоотод болно.
11:00 цагт Төрийн ордонд МҮХАҮТ-ын удирдлагууд болон тэргүүлэгч гишүүд Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт хийх гэж байна. Холбоо барих утас: 99107440
19:00 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2016 Олон улсын намрын үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Холбоо барих Утас: 99107440