logo
Ерөнхий сайд  татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй

Ерөнхий сайд татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй

2016/09/13

Засгийн газар 2016 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ нийт найман төрлийн татварыг нэмэхээр оруулж ирсэн ч батлагдах шатанд бүдэрсэн. Татвар нэмэгдээгүйд бизнес эрхлэгчдээс эхлээд иргэд ч баяртай байгаа.

Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.09.12/ бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ “Татвар нэмэх байр суурь хэвээр байгаа. Гагцхүү бүлгээс гаргасан улс төрийн шийдвэрээр энэ удаад татвар нэмээгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл нь хатуу орж ирэхийг үгүйсгэх аргагүй болгоод байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш