Хонь: Шинэ долоо хоногт таны толгой урьд өмнөхөөсөө ч илүү гайхалтай ажиллах бололтой. Дурсамжууд сэргэж, сэтгэл санаа тогтворгүй байна. Оюун санааны хүчээ бусдыг татах чадвар болгон ашиглана. Үүнийхээ ачаар олон хүнтэй газар зэрэгт та алзахгүй учраа олох болно. Долоо хоногийн сүүлээр хотоос гарч алхах зэрэг тайтгарал өгөх зүйлс хийхэд тохиромжтой. Амралтын өдрүүдээр юуг ч амжуулах их эрч хүчтэй байх болно.
Үхэр: Энэ долоо хоногт зорилгодоо гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Танд хийж байгаа зүйлээ завсарлах боломж олдоно. Гэвч таны шинэ төлөвлөгөө бусадтай таарамжгүй байдал үүсгэх нөхцөл байдалд оруулж мэдэх юм. Долоо хоногийн эхээр богино хугацааны аялалд явах боломж олдоно. Өөрийн оюун ухаанаа учирсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна. Энэ долоо хоногт бусадтай нийтэч байснаараа сэтгэл санаа тань дээшлэхийн зэрэгцээ бусдаас тусламж хүсэхэд буруудах зүйлгүй долоо хоног байх болно.
Хамтатгах: Бусад хүмүүсээс багагүй тусламж авах бололтой. Аливаа зүйлийг мэдрэх зөн совин тань сайн ажиллана. Хэн нэгний нөхөрсөг зөвлөгөөг дагахад ч бас дутуугүй азтай байх болно. Долоо хоногийн дундуур амлалт өгөхдөө болгоомжтой байхгүй бол биелүүлж чадаагүйгээс нэр хүнддээ сэв суулгаж, бусдын итгэлийг алдах магадлалтай. Ганц бие хүмүүс таалагдсан нэгэнтэйгээ харилцаа эхлүүлэхэд тохиромжтой.
Мэлхий: Шинэ долоо хоногт хувийн харилцаандаа анхаараарай. Ажил мэргэжилтэй холбоотой олон боломж гарч ирнэ. Амиа бодох хэмжээгээ тааруулахын тулд сайн хичээх хэрэгтэй. Долоо хоногийн эхний хагаст таны нэр хүнд болоод дипломат зан тань анхаарлын төвд байх болно. Найз нөхөддөө өөрийн мэдрэмжээ хуваалцаж, дотно ярилцах хэрэгтэй. Сэтгэл дотроо бодож явдаг бүхнээ хуваалцаж, өөрийгөө зөвөөр ойлгуулах боломжтой. Шинэ зүйл туршиж үзэх гэж байгаа бол ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй.
Арслан: Энэ долоо хоногт шинэ зүйл сурах аль эсвэл шинэ хүнтэй танилцах зэрэг цоо шинэ зүйлээр дүүрэн байна. Сонирхолтой олон сорилтууд хүлээж байна. Өөрийн дотоод чанартаа эргэлзэх сэтгэл төрж болох юм. Тийм үед би яагаад энэ зүйлийг хийж байгаа билээ гэсэн асуултад хариулж, өөрийгөө зоригжуулаарай. Найзуудтайгаа уулзах, аль эсвэл дуусгаагүй ажлаа гүйцээхэд тохиромжтой байх болно. Энэ долоо хоногт таны бодол санаа бүх зүйл рүү хөтлөн явах бололтой.
Охин: Өөртөө цаг гаргаарай. Энэ долоо хоногт болох үйл явдлууд таны тэвчээрийг барж мэднэ. Гэхдээ л юу ч болж байсан эрүүлээр сэтгэж, тайван байхыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр эрч хүч сэргэнэ. Мөн энэ үед ойрын хугацаанд төлөвлөсөн зүйлсээ эргэн харж, өөрчлөх зүйл байгаа эсэхийг нягтлаарай. Санхүүтэй холбоотой шийдвэр гаргахаа азнах хэрэгтэй. Амралтын өдрүүдэд бусдад өөртөө ямар санагдаж байгааг шуудхан хэлж, шударга зан гаргавал тохирно.
Жинлүүр: Энэ долоо хоногт маш их зүйл хийж амжуулахдаа бэлдээрэй. Долоо хоногийн эхний хагаст таны урам зориг, идэвх санаачлага дээд цэгтээ хүрнэ. Гэвч долоо хоногийн сүүлээр залхуу хүрч, ажлаас хойш суух хадлага ажиглагдана. Санхүүгийн байдал санаа зовоож байна. Таны овжин аргаар мөнгө олох төлөвлөгөө бүтэлгүйтэх магадлалтай. Бусдыг хуурч мэхэлснээр том асуудалд орж болохыг анхаараарай. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай.
Хилэнцэт: Шинэ долоо хоногт гэр бүлдээ гол анхаарлаа хандуулна. Гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар ямар ч асуудлыг хялбар шийдвэрлэж чадна. Бүтээлч байдал, хөгжилтэй байдал мөн бүхнийг амжуулах чадвар тань нэмэгдэнэ. Өөрийнхөө зорилго чиглэлийг тодорхойлж, юу хүсч байгаагаа илүү сайн таньж мэдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч сэргэнэ. Санхүүгийн хүндрэлээс гарахад туслах мөнгөн орлого орж ирнэ.
Нум: Шинэ долоо хоногт таныг оолон сайхан зүйлс хүлээж байна. Дотоод мэдрэмжээ бүгдийг нь уудалж, бусдад илэрхийлэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр өөртөө бүхнийг зориулаарай. Сэтгэл хөдлөл болон оюун санааныхаа уях хатан байдлыг хадгалахыг хичээгээрэй. Эрүүл мэндийн байдал сайжирч, элдэв хууч дарагдана. Санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байх бололтой.
Матар: Шинэ долоо хоногоо шинэ санаагаар дүүрэн байна. Шинэ санаануудаа бодит үйлдэл болгож хувиргахад тохиромжтой. Романтик байдал давамгайлах бөгөөд цагийг зугаатай өнгөрүүлнэ. Энэ долоо хоногт бүх зөнд нь орхиж, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөрэй. Бизнест алдагдал хүлээх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаас татгалзаарай.
Бумба: Тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг нэгэнтэй эсвэл хайрттайгаа ихэнх цагийг өнгөрөөх бололтой Энэ нь таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тархиа амрааж сайхан ном уншихыг зөвлөж байна. Энэ долоо хоногт ажлаа л амжуулсан байхад санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж чадна. Сэтгэлээ нээж ярилцсаны ачаар үл ойлголцол тайлагдана. Энэ нь харилцаанд тань эерэгээр нөлөөлнө.
Загас: Шинэ долоо хоног тань үр бүтээлтэй шинэхэн тэсрэлтийн эхлэл байх боломж байна. Шинэ хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг анх удаагаа туршиж үзэх зэрэгт тааламжтай. АЖлын ачааллаа багасгасан нь зүйтэй. Бүх зүийлийг хийж чадна гэж өөрийгөө ядраах хэрэггүй. Төсөөлөөгүй хүн тань утас эсвэл и-мэйлээр гэнэт холбоогоо сэргээнэ. Амралтын өдрүүдэд сэтгэл санаагааагэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, залхаад байсан зүйлсүүдээсээ сэтгэл санаагаа чөлөөлөөрэй.