logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

2016/09/20

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 19. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй
Суудал: 
Уул

Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Анхаарал тавих өдөр. Өнөө өглөө хоолны дэглэмдээ болон хоол хийхдээ анхааралтай бай. Өнөөдөр таны аялал болон боловсрол, гүн ухааны салбарт амжилт чинь буурах болно. Од эрсийн таагүй нөлөөний улмаас гадаадад аялах гэж байгаа хүмүүс илүү их болгоомжтой байх хэрэгтэй. Билет, цагийн хуваарь, үнэ хөлс, паспорт болон визээ дахин дахин шалгаж бүх бичиг баримт чинь бүрэн эсэхийг магадла. Удаан хугацааны аялалд явах гэж байгаа бол даатгал авах нь дээр.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр та огт танихгүй хүмүүстэй, урьд өмнө очиж байгаагүй газарт зочноор уригдах бололтой. Бусадтай харьцахдаа даруу төлөө байж, болгоомжил. Сексийн идэвхи илт буурна. Хэрүүл, харилцан гомдлол нь та хоёрыг тулааны талбарын хоёр талд гаргана. Оройдоо эргэн тойрныхонтойгоо харьцаа хэвийн болж тогтворжино. Тэдэнд таны анхаарал халамж дутагдаж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Томоохон худалдан авалт хийх, гэрээ байгуулахад тохиромжтой. Хэрвээ та хамаатан садан, найз нөхдөдөө мөнгө зээлүүлбэл тэрийгээ өнөөдрөөс алдсанд тооц. Тэр хэзээ ч эргэж ирэхгүй. Хэлэлцээр хийх болон ажил хэргийн уулзалт, харилцаанд таагүй өдөр. Гэхдээ таны тэсвэр тэвчээр, хөдөлмөрлөх онцгой чадвар өнөөдрийн таагүй хандлагыг саармагжуулж чадна. Хэдий тийм ч аливаа ажилд дарга удирдлага, ивээн тэтгэгчийн дэмжлэгийг авна гэж бодож болохгүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Санхүү болон хайранд анхаарал төвлөрөхөд хэцүү байна. Хэрвээ та энэ өдөр хэн нэгэн хүнтэй танилцан үерхэж эхэлвэл тэр хүн тань жирийн биш мөн таньд тохирох хүн биш байж болзошгүй. Тэгээд ч энэ харьцаа тань удаан үргэлжлэхгүй тул дур булаам харагдах хүнийг бүү шохоорхоорой. Бусадтай зугаацан цэнгэхэд таатай өдөр биш. Мөн өөрийгөө гайтай хэцүү ажилд бүү зовоогоорой.


Арслан (7/23-8/22)   

Хэрэв та амьдралыг бүрэн таньж мэдээгүй байгаа бол буруу суртал ухуулгад автах аюул тулгарч байна. Алив нэг бүлгэмийн хөнгөн зууш болж болзошгүй. Ертөнцийг үзэх үзлээ өргөжүүлэхэд чиглэсэн дорвитой зүйл хийж эхэл. Хүчин чармайлтаа нэмэгдүүл. Өөрийн итгэдэг боловсролтой хүмүүстэй зөвлөлд. Одоо оюун санааны багш хайхаас илүүтэй, мэргэжлээ сонгох нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Та энэ өдөр хүн хууртах зэргээс болгоомжтой байхыг хичээ.


Охин (8/23-9/22)

Амьдралаас өөрийгөө чухам юу хүсч байгааг сайтар эргэцүүл. Өнгөрсөн сарын турш хийсэн бүх үр бүтээлээ дүгнэ. Ингэж байж та өөртөө итгэлтэй шийдвэр гаргаж чадах юм. Хэвийн үйл хөдлөлийн оронд бүх зүйлд нухацтай хандаж сурах болно. Бие нь сайнгүй байгаа өндөр настнаа тойглож асар. Эхэндээ хүнд гэж санагдсан зүйлсийг хийгээд эхлэхээр таатай сэтгэгдэл төрүүлэх нь бий. Соёлоос үүдсэн асуудал бизнест тань тулгарч мэдэх тул орчуулагч хөлсөлж авах нь хамгийн тохиромжтой.


Жинлүүр (9/23-10/22)   

Түр зуурын шохоорхлоосоо болж ямар нэгэн юм худалдаж авбал хожим нь өөрийн жинхэнэ хүссэн зүйлээ худалдан авч чадахгүй. Өнөөдөр хоолны дэглэм бариад хэрэггүй. Гэсэн хэдий ч өөрийнхөө жинд санаа зовж байгаа бол хоолоо бага хэмжээгээр идээд дасгал хөдөлгөөн хий. Хэн нэгний төлөө сайн зүйл хийвэл дагаад сэтгэл санаа сайхан болно. Өдрийн төгсгөлд орон дээрээ суугаад телевизор үз эсвэл радио сонс.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр таны хайр дурлалын харилцаа нэлээд таагүй байх бөгөөд хүмүүстэй харилцахад хүнд байх бололтой. Сүүлийн өдрүүдэд мөнгө санхүү болон ажил төрөлтэй холбоотой асуудлаас болж хамтын амьдралдаа сэтгэл дундуур байх болно. Хэрвээ таны ажил төрөлд ямар нэг асуудал байхгүй байгаа бол гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуул. Эс тэгвээс энэ асуудал удаан үргэлжлэх болно. Хайртай хүнийхээ санаа бодлыг ойлгоогүйгээс болж үл ойлголцол үүснэ. Гэхдээ өнөөдөр хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэхэд тийм ч таатай өдөр биш юм. Харин үүний оронд асуудлыг шийдэх тохиромжтой үе ирэхийг хүлээ. Хайр дурлалын харилцаа нэлээд таагүй байна.


Нум (11/22-12/21)

Архи, тамхинаас хол бай. Хэрвээ та ямар нэгэн чухал ажил хэргийн уулзалтанд оролцож байвал аль болох найрсаг байх нь зарим чухал асуудлыг шийдэж магадгүй. Тиймээс та өөрийн төрхөө өөрчлөн, товч тодорхой байх нь зөв. Таны дотны анд туслах ч энэ нь зарим талаар саад болж магад. Тиймээс түүнээс ямар нэгэн зүйл асуухаасаа өмнө сэтгэл зүрх нь аль талд байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Эрч хүч ердийнхөөсөө сул байна. Энэ нь ямар нэгэн өвчин ирж байгааг сэрэмжлүүлж магадгүй. Тиймээс та өөрийгөө элдэв өвчин эмгэгээс хамгаал. Эрт унтах нь энэ өдөр зайлшгүй хэрэгтэй.


Матар (12/22-1/19)

Амаргүй өдөр. Хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн хувьд байгаа байдлыг хэвээр нь орхих уу эсвэл өргөжүүлэх үү гэдэг асуудал босч ирж, цухалдуулж болох юм. Бизнесийн асуудлаар сэтгэлээ нэг их зовоох хэрэггүй. Зөн совингоо дагаж, яг одоо хиймээр байгаагаа л хий. Дараа нь буцаж асуудлыг хяна үзэх хэрэг гарлаа ч учраад байх хор хөнөөл байхгүй. Хэрэв бизнест чинь хөнгөн тэрэг, ачааны битүү эсвэл задгай машин хэрэг болбол үнэ, саналуудыг харьцуулан судал. Гэхдээ боломжтой бол сарын эх хүртэл шинэ унаа авахаа хойшлуулсан нь дээр. Ах дүү нартайгаа нийлж суух үеэр гарч болох хэрүүл маргаанаас зайлсхий.


Хумх (1/20-2/18)

Амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Сексийн идэвх, ирээдүйг зөгнөх чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Өнөөдөр таныг хувийн чанартай болзоо эсвэл нөхөрсөг уулзалт хүлээж байна. Хайрттайгаа аль болох их цагийг хамт өнгөрүүл. Энэ нь та хоёрт хоёуланд нь тааламжтай байх болно. Хувийн амьдралд тань зарим таатай өөрчлөлтүүд гарна.


Загас (2/19-3/20)

Бодол санаа тань хувирч, энэ өдрийн гэгээ гэрлийг бүдгэрүүлж магадгүй. Ажлын байран дээрх зөрчилдөөн үл ойлголцлоос үүссэн уур бухимдлаа гаргах хэрэгтэй. Болохгүй бол хундага дарс амтлахад муудах зүйлгүй. Харин хатуу юм уувал ам хэл задгайрч, юу юугүй бурж эхэлдэг гэдгийг санаарай. Хэрэггүй хэрүүл мэтгэлцээнээс та холуур тойрч гарахыг хүснэ. Бизнесийн эрх ашгаа нэмэгдүүлэхийн тулд тохиолдлын танилтайгаа холбоо барихаас бүү залхуур.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш