logo
Махны үнэ өмнөх хоногийнхоос буурчээ

Махны үнэ өмнөх хоногийнхоос буурчээ

2016/09/20

“Баянзүрх” худалдааны төвийн  жижиглэнгийн махны тасаг руу  орлоо. Ихэнх лангуун дээр махны үнэ ойролцоо байх ч зарим лангуун дэр 200-300 төгрөгний зөрөөтөй байх юм. Жишээлбэл хонины цул мах нэг килограмм нь 5200, ястай нь 4600 гэж байхад өөр лангуун дээр цул мах 5500, ястай нь 4800 төгрөгний үнэтэй зарагдаж байлаа.

Харин   үхрийн  ястай мах   нэг килограмм нь  5500, хааны  цул  мах 6500, гуяны цул мах  7800 төгрөөр зарагдаж байсан  ч   булан эргээд өөр лангуун дээр үхрийн  гуяны  цул мах 7800, хааны цул мах 6800, ястай мах 5200 төгрөгийн үнэтэй байлаа. Адууны   ястай мах  5000, бага адууны цул мах 5500  төгрөгний хооронд худалдаалагдаж байна.

Харин 3,4-р хорооллийн эцэст байрлах “Дүүхээ” худалдааны төвд хонины шинэ мах нэг килограмм нь 4300, ямааны шинэ мах  нэг килограмм нь 4000, үхрийн ястай мах  нэг килограмм нь 5200, гуяны цул мах 6700,  хааны цул мах 6500 , адууны ястай мах нэг килограмм нь  3800, гуяны цул мах 4700, хааны цул мах 4500  төгрөгний үнэтэйгээр худалдаалагдаж байна.

“Баян-зүрх” худалдааны төвөөр   худалдаалагдаж байгаа жижиглэнгийн махнаас  “Дүүхээ” төвийн жижиглэнгийн   мах илүү хямдхан зарагдаж байгаа юм. Үхрийн хааны  цул мах 300 төгрөг, ястай мах 300 төгрөг, гуяны  цул мах 1100 төгрөг, адууны ястай мах 1200 төгрөг, адууны цул мах 1000 төгрөгөөр илүү   хямдхан зарагдаж байна .

Есдүгээр сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай мах нэг килограмм мах дунджаар 4935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6295 төгрөгийн үнэтэй байсан бол үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөг, хонины ястай мах 210 төгрөг, хонины цул мах 145 төгрөг  үхрийн цул мах 80 төгрөгөөр  тус тус буурсан  байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш