logo
 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016/09/21

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 20. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
Суудал: 
Мод

 Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Дунд зэргийн өдөр. Өнөөдөр хэлэх үг, ааш зангаа хянаж байх нь чухал. Хэдийгээр та бусдын шийдвэртэй санаа нийлэхгүй байлаа ч гэсэн тэвчээртэй бөгөөд хүлээцтэй байж, тэдэнтэй хамтран ажиллахаар чармайх цаг. Нөхөрсөг ч бай үгүй ч бай бүх тал дээр өрсөлдөөн үүснэ. Тиймээс бүх хүчин чадлаа дайчилж өрсөлдөх хэрэгтэй ба энэ нь таны ажлыг сайжруулж, оргил руу тэмүүлэхэд тусална. Таныг өөдрөг хандлагатай, өөртөө итгэлтэй байлгаж ингэснээр амжилтанд хүрэх боломжоо чинь нэмэгдүүлэх бага хэмжээний азтай тохиолдол тохиолдох болно. Өнөө оройг зөвхөн та ба таны амьдралд онцгой нэгэнтэй хоёулханаа өнгөрөөхөд хамгийн тохиромжтой.


Үхэр (4/20-5/20)

Дотны хүн эсвэл хамаатнуудтай холбоотой асуудал тулгарах магадлалтай. Энэ нь томоохон хэрүүл маргаанаар төгсөх тул ямар нэгэн арга хэмжээ авахынхаа өмнө үр дагаврыг нь тооцоол. Хоёр нүүртний маскыг хуулах, хүний муу талыг таньж мэдэх өдөр. Хэр тэсвэр тэвчээр гаргаж, бодлоготой байхаас таны эхлүүлсэн ажлын цаашдын амжилт хамаарна.


Хамтатгах (5/21-6/21)

Хуучны түншүүд хамтран ажиллагсадтай холбоотой санхүүгийн төвөгтэй асуудлууд гарч ирж болзошгүй байна. Үүнийг та ухамсартай, тэвчээртэй байж шийдэхгүй бол үүнээс болж томоохон алдаа эндэгдэл гарч болзошгүй. Мэргэжлийн түвшинд та өөрийн байх ёстой байр сууриас арай доогуур ажил эрхэлдэг байж магадгүй. Арилжаа наймаа болон мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаа, томилолтыг хойшлуулсан нь дээр. Гэр бүлдээ зориулах цаг гаргахаа мартаж болохгүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Од эрхэс санхүү болон хайрын асуудлыг хурцадмал таагүй байна гэж тодруулж байна. Хянамгай нарийн биш хүмүүсд гэнэтийн таагүй сюрприз ирнэ. Таны хэр хүлээцтэй байгаагаас тань таныг хамт олон тань хүндлэн үгийг тань дагах болно. Та хэрвээ хувиа хичээн бусад хамаг үүрэг даалгавраа даатгавал дараа нь олон хүн тань руу хуруугаа чичлэн, та сандралд орно гэдгээ санаарай.


Арслан (7/23-8/22)   

Сайхан харагдах гэсэн байнгын санаанаас салах арга боломжгүй байна. Олон энэ ордныхон бодит ба мөрөөдлийн ертөнцдөө толгой нь эргэнэ. Үйл ажиллагаа дэс дараалалтай эмх цэгцтэй болгож бодит байдлыг мөрөөдөлтэйгөө бүү хутга. Амьдралын эрч хүч унах өдөр. Таны аура сул, дотоод сэтгэл санаа гутрангуй байна. Ажил руугаа уймраа байдалтай явах болно. Энэ өдөр гэрээ хэлэлцээр, худалдан авалт, харилцаандаа тайлбар хийхэд таагүй байна. Эрүүл мэнддээ онцгой анхаар.


Охин (8/23-9/22)

Нүүр тулах өдөр. Болгоомжтой байхгүй бол хэлэлцүүлэг улам халуун өрнөж эхлэх нь бололтой. Хэн нэгэн таны үйлдэл бүрийг ажиглах байх. Танд алдаад байх юм байхгүй тул бүү бишүүрхээрэй. Банк санхүүгийн асуудалтай холбоотой сайхан мэдээ дуулах ч ажлын ачаалал нэмэгдэх болно. Таны гэр ахуйн асуудал чухал болж эхэлнэ. Хайртыгаа оройн зоогонд урьж, сайхан уур амьсгал бүрдүүлээрэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр та ганцаараа байхыг хүсэх болно. Ямар нэг шалтгаангүйгээр аливаа зүйлд итгэж чадахгүй байх тул зөн совиндоо анхаарлаа бүү хандуул. Магадгүй хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэхэд тань ямар нэг шалтгаан байгаа. Амар тайван байхын тулд гэрээсээ гарахдаа хаалгаа сайн түгжсэн эсэх мөн даатгалын тань хугацаа дууссан эсэхийг шалга. Ямар нэг аюулгүй санагдсан ч ямар нэг хууран мэхлэлт, шударга бус явдалд өртөхгүй байхыг хичээ. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч ав.


Хилэнц (10/23-11/21)   

Ямар нэгэн сургалтанд элсэхдээ бусдаас өвөрмөц бай. Ойр дотны хамаатнууддаа сайхан ханд. Таны учир байдлыг шууд ойлгох чадвар чинь хязгаарлагдмал байгаа тул бүх асуудал, нөхцөл байдлыг хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож байж хий. Энэ хэдэн өдөрт хуульчид ба зарга зальхайтай ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий. Цаг агаар боломжийн л байх юм бол өдөр бүр ойр хавийн хэдэн гудамжаараа эрч хүчтэй алхаж хэвших хэрэгтэй.


Нум (11/22-12/21)

Өдрийн таатай мөч энэ өдрийг тань тааламжтай болгоно. Залбиралдаа хэсэг хугацаа зарцуулаарай. Өнөөдөр та дотоод сэтгэлээ гүнзгий мэдэрнэ. Бясалгал хийх нь таныг өнгөрснөө ойлгон, тэрхүү амьдрал одоо болтол танд нөлөөлсөөр байгааг мэдрүүлнэ. Хэрвээ энэ нь сайн нөлөө бол цааш нь үргэлжлүүл. Өчигдрийн таагүй явдлаас болж, эмзэглэсээр байгаа бол хүчээр үлдэн хөө.


Матар (12/22-1/19)

Сэтгэлийн шаналгаатай өдөр. Та одоо хэсэг хугацаанд бусдын биш өөрийн асуудалд анхаарал тавих цаг иржээ. Бусдад зөвлөгөө өгч, тэдэнд хэрэгтэй хүн байх нь сайн хэрэг. Гэвч эцэстээ бусдад хамааралтай хүн болоод үлдэх вий. Тиймээс хэтрүүлээд хэрэггүй. Өөрөө бусдын хараат бус байхыг хичээ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө баяр тэмдэглэж, цагийг хөгжилтэй өнгөрөө. Индэр дээрээс өөрийн үгийг хэлэх боломжийг бүү алдаарай. Баярлан цэнгэж, үдшийг өнгөрөө.


Хумх (1/20-2/18)

Дотоод эрч хүчний илүүдэл таныг зорьсон замаасаа буцахад хүргэнэ. Харин нэр хүнд олох эрмэлзэл ба өөрийгөө хамгийн шилдэг нь гэсэн бардам байдал дотны хүмүүстэйгээ муудах, сэтгэл тавгүйтэхэд хүргэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Ердийнхөөс илүүтэйгээр биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна.


Загас (2/19-3/20)

Өөртөө итгэлтэй өдөр. Зарим нэг үерхэл нөхөрлөл таны амьдралын хэв маягт таарахгүй байж мэдэх юм. Танд хийх хэрэгтэй зүйл өчнөөн байхад найзууд танаас тусламж хүсэх байх. Хүмүүст тусалж, талархал хүлээхээс илүүтэйгээр өөрийн ажлыг эхэнд тавиарай. Энэ нь ч танд дээр байх болно. Таныг доройтуулж байгаа хүмүүс, эд зүйлс, хувийн хэвшлийн талаар сайн бодолхийлээд үзээрэй. Энэ дөрвөн долоо хоногийн хугацаанд шинэ ажил, төсөл хэрэгжүүлэх гэсний хэрэггүй. Харин түүний оронд өөрийгөө цэнэглээд ав. Сайхан зүйлийг хүсч мөрөөд. Харин хувийн хэрэгтээ бүх анхаарлаа төвлөрүүлээрэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш