logo
 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

2016/09/23

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 22. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй шар бич өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй
Суудал: 
Төмөр

Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ өдөр их бухимдаж магадгүй юм. Од гаригсын сөрөг нөлөө нь стресстэй нөхцөл байдлыг авчрахаас гадна та өөрийнхөөрөө байж чадахгүй байна. Сүүлчийн нэг минутанд таныг орхисон найз, нийгмийн үйл ажиллагааг зогсоосон, замбараагүйдэлд хүргэсэн үйл ажиллагаанд буулт хийж өөр өнцгөөс хар. Хайрттайгаа болон үр хүүхдүүдтэйгээ мөнгөний талаарх асуудал ярилцахад ядаргаатай байх ба энэ асуудлыг тийм ч амархан шийдчихгүй. Энэ муухай байж мэдэх ч гараа халааснаасаа салгалгүй ямар нэгэн санхүүгийн тусламж авахгүй байсан нь ухаалаг хэрэг болно.


Үхэр (4/20-5/20)

Мэргэжлийн үйл ажиллагаанд алдагдалд орж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Алдаа, буруу тооцоо, муу санаатнуудын явуулга ирж болзошгүй. Таны ажил хэргийг хэт сонирхож буй хүмүүсийг эелдгээр өөрөөсөө холдуулахыг хичээ. Санхүүгийн байдал тогтворгүй байх бөгөөд хэд хоногийн дараагаас зарим нэг тогтворжилт ажиглагдана. Муу санаат хүн танд урхи тавихыг оролдох боловч өөрөө хүнд байдалд орох болно.


Хамтатгах (5/21-6/21)

Алдаатай буруу тооцоо хийхгүй байхын тулд тооны машин дээр сайн ажиллах хэрэгтэй. Гэнэтийн захиалга, санамсаргүй худалдаа танд хохирол дагуулаад зогсохгүй эдийн засагт гарзтай байна. Гэрээ байгуулах гарын үсэг зурах үедээ зохих зүйлийн сайн уншихыг сануулж байна. Та өөрийгөө сайн талаас бусдад харуулж чадна, гэхдээ өөрийн боломжийг хэтрүүлэн үнэлж болохгүй. Эр зориг гаргах, асар том төслийг хэрэгжүүлэхээр барьж авахыг эрмэлзсэнээр хамаг хэрэг таны эсрэг эргэж магадгүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Та түгшүүрийг мэдэрч байвал удирдлагадаа энэ ажлыг гүйцэтгэж чадна гэж бүү зөвшөөрөөрэй. Энэ нь магадгүй, хэн нэгний урхи байж магадгүй. Өдрийн хагаст зугаа цэнгэл аялал тань цааш үргэлжилнэ. Хэдийгээр та хичнээн их хүссэн ч энэ өдөр салж гэрлэлтээ цуцлуулахад таагүй өдөр. Хайрттайгаа хамт ажиллахыг хичээгээрэй.


Арслан (7/23-8/22)   

Гэр бүлийн хүрээнд онцгой үйл явдал тохиолдохгүй ч гэсэн энэ нь бусад асуудлуудыг бодвол ач холбогдол багатай гэсэн үг биш. Эсрэгээр ахуйн асуудлууд таныг байнга дагалдана. Асуудлыг бүрэн шийд, дутуу дулимаг бүү орхи. Өөрийн амьдралын зорилгоо тодорхойл, аюултай байдалд оруулах хэрэггүй. Хайр дурлал, дотно харьцаанд таатай өдөр. Таны хайрт чинь анхаарлыг тань татахыг хичээнэ.


Охин (8/23-9/22)

Бодолтой өдөр. Өөрийгөө чухал төслийн ажлаар дар. Тэгж байж та үүнийг хийж дуусгана. Гэхдээ цаг өнгөрөх тусам нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь таны хувьд хэцүү л байх болов уу. Та ах, эгч болон хамаатан садандаа хэцүү үед нь туслахыг хүснэ. Хэн нэгэнтэй холбогдохдоо хянуур байхгүй бол та дараа нь юуг ч ойлголгүй өөрөө л зовлон шаналал дунд үлдэх вий. Хайр дурлалтай учрахад бэлэн, нээлттэй байгаарай.


Жинлүүр (9/23-10/22)   

Зарим тань хэсэг хугацааг чимээгүй газар өнгөрөөхийн тулд аяллаар явахаар шийдэх болно. Гэрээ орхиж явах нь танд таатай санагдах болно. Явахаасаа өмнө найз нөхдөдөө баяртай гэж хэлэхийн тулд хамтдаа байх нөхцөлийг бүрдүүлээрэй. Аяллаар явах, холын замд гарах, зочид хүлээн авах эсвэл айлд зочлон очиход тааламжтай өдөр.


Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдрийг та удирдаж чадна. Од гараг таныг энэ өдөр оюун ухаанаа дахин цэнэглэхэд таатай хэмээн зөгнөж байна. Санаанд ороогүй зочид сонирхолтой мэдээ холоос авчирна. Гэр бүлийн маргаан хэн нэгэн нь буруутай үйлдлээс бус хоёулаа үзэл бодлын ялгаатайгаас болж үүснэ. Энэ бүхнийг ойлгох нь асуудлыг наашлуулахад тустай. Гэр бүлийн санхүүгийн талаар дахин ярилц. Энэ нь та хоёрт хамаатай тул зөвшилцөл үүсгэх нь чухал. Бага зэргийн өв залгамжлал танд таашаал авчирна. Та түүнийг сэргээн засварлана.


Нум (11/22-12/21)

Өнөөдөр та аливааг тайван, хөнгөнөөр хүлээж авахад тохиромжтой. Та байгалиас заяасан сэтгэл санааны онцлогоо хурцаар мэдрэх ба урьд нь тулгарч байгаагүй гүн өөрчлөлтийг мэдрэх бололтой. Хийморио сэргээхэд таатай өдөр. Цэцэг худалдаж авах буюу нарийн боовны мухлагаар орж, сэтгэл санаагаа зас. Та өөртөө амрах зөвшөөрөл өгөөрэй.


Матар (12/22-1/19)

Идэвхтэй өдөр. Өнөөдөр гариг эрхсийн хөдөлгөөн нэлээд эрчтэй, хөдөлгөөнтэй байх тул танд янз бүрийн нөлөөлөл үзүүлэх болно. Танд өнөөдөр олон гайхалтай зүйлс тохиолдоно. Өнөөдөр таны хүсэл мөрөөдөл биелэх магадлал маш өндөр байна. Таны эрч хүч урам зориг, төсөөлөн бодох чадвар маш өндөр байгаа тул энэ үеийг ашиглан хүсэл мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэхийг хичээ. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх хэдий ч гэр бүлийн зүгээс таны энэ харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ.


Хумх (1/20-2/18)

Өнөөдөр зарим асуудлуудыг дараа гэж хойш тавих хүсэл төрнө. Бүү хойш тавь. Ажил хэргээ дуустал нь хийх нь өлзийтэй. Хувийн амьдралд тань тэмцэлдэхэд маш хэцүү, хүчтэй мэдрэмж таныг эзэгнэх болно. Долоо хоногийн ажлын ачаалал их байсан ч та энэ өдөр хүчтэй хэвээр байна. Ирэх амралтын өдрүүдэд юу хийхээ төлөвлө.


Загас (2/19-3/20)

Тал талаас нь эргэцүүлэх өдөр. Та өнөөдөр өөрийн хүсэл зорилго болоод гэр бүлийнхнийхээ төлөө гаргах шийдвэрийн дунд тээнэгэлзэж мэдэх юм. Хэдий ажил албан дээрээ амжилт гаргаж байгаа ч амьдралд нэг л зүйл дутагдаад байгаа мэт танд санагдана. Магадгүй та өөрийн төсөөлж байгаагаас ч илүү хязгаарлагдмал, нээлттэй бус хүн байхыг үгүйсгэх аргагүй. Өөрийгөө дорд үзэж, дутуу үнэлэхийн оронд өөрийн болон бусдын төлөө гэсэн сэтгэлээ тэнцүүлж сур. Амьдралдаа хэт их ачаалалтай ажилласны улмаас уур бухимдал, толгойн өвчтэй болж мэднэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш