logo
Өнөө шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Өнөө шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ

2016/09/23

Монгол Улс жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн, 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Энэ жилийн хувьд 3 дугаар сарын 26-ны шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг урагшлуулан зуны цагийн хуваарьт шилжсэн. Энэ оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар 2016 оны зуны цагийн хуваарь дуусгавар болох юм.

Тус хорооноос ажиллуулж буй www.ntp.mn цагийн сервер нь өвлийн цагийн хуваарьт заасан хугацаанд шилжинэ. Цагийн сервер нь төхөөрөмжийн цагийн бүсийн мэдээллийг өөрчлөхгүй тул  энэ өөрчлөлттэй холбогдуулан програм хангамж, систем, сервер, сүлжээний тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг ханган ажиллана уу.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш