logo
Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

2016/09/26

Хотын Ерөнхий менежер галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан нохой муур устгалыг эрчимжүүлэх талаар дүүргийн холбогдох албаныхан, хороодын Засаг дарга нартай уулзлаа.

Уулзалтын үеэр золбин нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, устгахад мөрдөх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал авч ажиллах үүрэг өгөв.

Улаанбаатар хотод 320 гаруй мянган золбин нохой байна гэсэн судалгааг Зооноз судлалын үндэсний төвөөс гаргаад байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш