logo
Байгууллагуудын халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгнө

Байгууллагуудын халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгнө

2016/09/26
2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ. Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгөх юм байна.

Тус компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд биелэлт 65.9 хувьтай байгаа гэж мэдээллээ. Энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын  халаалтыг өгч эхлэх юм. Мөн халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш