ОБЕГ-т өнгөрсөн бямба гарагт /2016.09.24/ тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой нэгэн дуудлага ирсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Шинэ-Яармаг” хорооллын барилгын талбайд хуучин сум байгаа тухай дуудлагыг хүлээн авч, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлгийн зургаан албан хаагч газар дээр нь ажиллажээ. Барилгын талбайгаас илэрсэн зүйл нь сургалтын зориулалтын онгоцны бөмбөг байсныг аюулгүй болгожээ.
Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд нэгэн ноцтой осол гарч, залуучууд автомашиндаа хавчуулагдсан хэрэг гарчээ. Улиастайн авто замын уулзварт суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүмүүс хавчуулагдсан гэх дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч ажиллажээ. Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан иргэн А /20 настай, эрэгтэй/, Ү /20 настай, эмэгтэй/, Ц /19 настай, эмэгтэй/, Б /19 настай, эрэгтэй/ нарыг гаргаж ГССҮТ-д хүргэж өгчээ.