logo
Нийслэлийн хүүхэд залуусыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулна

Нийслэлийн хүүхэд залуусыг гамшгаас хамгаалах сургалтад хамруулна

2016/09/26
Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдсан  нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлж иргэд олон нийтэд гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн  аврах талаар мэдлэг олгох гэж байна. Нийт 52 өрөө бүхий тус сургалтын төв нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах ажиллагааны, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, 3D кино театр зэрэг хичээлийн бусад танхимуудаар иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгоно.

Сургалтанд төлөвлөгөөний дагуу тусгай хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдана. Сургууль, цэцэрлэгийн сурагчдыг сургалтанд хамруулах ажлыг хэрхэн зохион байгуулах, хамтран ажиллах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Болосролын газрын удирдлагуудын 3 удаагийн уулзалт зөвлөгөөн болж хамтран ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын хамтарсан уулзалтыг нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа.  Уулзалтад сургууль, цэцэрлэгийн төлөөлөл 60 гаруй  захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан нар сургалтын төвийг үйл ажиллагаатай танилцаж  санал солилцлоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш