logo
Санхүүгийн зохицуулах хорооны баг “BDS cup 2016”-гийн хүрэл медаль хүртлээ

Санхүүгийн зохицуулах хорооны баг “BDS cup 2016”-гийн хүрэл медаль хүртлээ

2016/09/27
Монголын үнэт цаасны салбарынхны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BDS cup” хөлбөмбөгийн тэмцээний 2016 оны тоглолт өнгөрөгч бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжаа төлбөр тооцоо” ХХК, “Бидисек ҮЦК” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны нийт долоон баг өрсөлдлөө.

     Бага тэнгэрийн амны хөлбөмбөгийн талбайд болсон “BDS cup 2016” маш өрсөлдөөнтэй явагдаж, “Бидисек ҮЦК” ХК-ий багтэргүүн байр эзэлж цом, алтан медалийн эзэн боллоо.  Мөнгөн медалийг Монголын Хөрөнгийн биржийн баг хүртэж, Санхүүгийн зохицуулах хорооны баг тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.

     Хүрэл медаль хүртсэн Санхүүгийн зохицуулах хорооны хөлбөмбөгийн баг “BDS cup” тэмцээний 2007, 2015 оны аваргын цомыг хүртэж байсан юм.

Сэтгэгдэлүүд

Дээш