Монгол улсын өнцөг булан бүрт шатахуун хангамжийн үйл ажиллагаа явуулж буй "Петровис” ХХК-ийн хэрэглэгчдийг хэсэгчлэн сэтгэгдлийг нь хүргэж байна. Тариа хураалт, хадлангийн ажил ид өрнөж буй энэ өдрүүдэд Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудын хэрэглэгчдийн сонин сайхан болон шатахууны чанар, үйлчилгээнд өгсөн дүгнэлтийг хуваалцъя. Дашрамд, Дархан, Эрдэнэт хотуудад дэлхийн өндөр чанартай Евро 5 стандартын 95, 98, дизель түлш худалдаалагдаж байна.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Уурхай хариуцсан дэд захирал
О.Болор-Эрдэнэ:
Петровис ХХК үнэ, төлбөр тооцооны хувьд уян хатан бодлого барьдаг
- Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүмүүс мэднэ. Иймээс үйлдвэрийн сүүлийн үеийн мэдээллээс уншигчиддаа хуваалцах уу?
- Манай Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 1990 онд байгуулагдаж, 1993 оноос хойш хаягдал төмрийг хайлуулж, боловсруулан барилгын арматур, булан төмөр, круг зэрэг 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа барилгын материалын үйлдвэр юм. Үндсэн үйл ажиллагаа нь төмөрлөг боловсруулалт байсан бол сүүлд геологи уул уурхай салбарт үйл ажиллагаа явуулаад долоон жилийн нүүрийг үзэж байна. Сүүлийн үед үйлдвэрийг өргөтгөн шинэчилэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, Уул уурхай- металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Төслийн 1-р шатны ажлууд бүрэн дуусч 2-р үе шатны ажлууд эхэлсэн байгаа ба ирэх 11-р сарын 20-нд ганбөмбөлөгний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- "Петровис” ХХК-тай хэрхэн хамтрах болсон бэ?
- Өмнө нь ерөнхийдөө харилцаатай байсан. 2014 онд концессийн гэрээнд шилжсэнээс хойш манай компани "Петровис” ХХК-тай одоог хүртэл хамтран ажиллаж байна. Тус компаниас тос тослох материал, дизель түлш, Аи92, А80 зэрэг бүтээгдэхүүнийг авч үйлчлүүлж байна. Дийлэнх хэрэглээ буюу 70 орчим хувь нь уурхайн хэсэгт, үлдсэн нь металлургийн үйлдвэрлэлийн хэсэгт зарцуулагдаж байна.
- Хамтран ажиллах хугацаанд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
- Энэ хугацаанд"Петровис” ХХК нь үнэ, төлбөр тооцооны хувьд уян хатан бодлого барьж, бид харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Цаашдаа ч урт хугацаанд хамтран ажиллах болов уу гэж найдаж байгаа.
"Пикдевелопмент” ХХК-ийн инженер Ж.Сарангэрэл:
Ажлын талбайд цаг тухай бүрт ирж, шатахуунаа нийлүүлж байна
- Сайн байна уу. Юуны өмнө компанийхаа үйл ажиллагааг товчхон танилцуулна уу?
- Манай компанийн нэрийг Монголоор орчуулвал "Хөгжлийн оргил” гэсэн утгатай. 2012 онд байгуулагдаад, автозам, гүүр барих, засварлах чиглэлээр ажиллаж байна. Бид Хөвсгөл, Сэлэнгэ аймагт автозам, төмөр замын ажил гүйцэтгэж байна.
- Та инженер хүний хувьд "Петровис” ХХК-ийн шатахууны чанарт юу хэлэх вэ. Та өөрөө хэрэглэдэг үү?
- Намайг 2013 онд ажилд ороход "Петровис” ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Өнгөрсөнэнэ хугацаанд манай ажлын талбайд цаг тухай бүрт ирж, шатахуунаа нийлүүлж байна. Би ч мөн хувьдаа тус компаниар үйлчлүүлдэг байгаа. Петровисийн шатахуун түгээх станц олон газарт байдаг нь их давуу талтай.
Эрдэнэт хотын хэрэглэгч Ц.Батсайхан:
Шатахууны чанар сайн
- Сайн байна уу. Та Петровисийн шатахуун түгээх станцаар хэр удаан үйлчлүүлж байна вэ?
- 3, 4 жил болж байгаа байх аа.
- Шатахууны чанар, үйлчилгээний хувьд юу хэлэх вэ?
- Шатахууны чанар сайн. Үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс ч дажгүй. Тийм болохоор байнга үйлчлүүлдэг дээ.
- Шатахууны хөнгөлөлтийн карт бий юу?
- Байгаа. Их зүгээр байдаг юм
Хөвсгөл аймгийн хэрэглэгч Д.Алтай:
Петровисийн клонк дээр хэзээ ч ирсэн үйлчилж байдаг
- Сайн байна уу. Хоёулаа танилцъя. Таныг байнга "Петровис”-оос шатахуун авдаг гэж сонслоо?
- Тиймээ. Би Хөвсгөл аймагт хувиараа тээвэр эрхэлдэг юм. "Петровис” компаниас олон жил шатахуун авч байна. Том тэргээр тээвэрт явдаг учраас шатахуун найдвартай байх хэрэгтэй байдаг. Тэр утгаараа авч хэрэглэдэг.
- Та нэг удаа цэнэглүүлэхдээ хэр хэмжээгээр авч байна вэ?
- 50 литрээс дээш хэмжээгээр авдаг.
- Үйлчилгээний хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
- Петровисийн клонк дээр хэзээ ч ирсэн үйлчилж байдаг. Энэ нь их давуу талтай. Одоо ч түгээгч нартай нь найзууд болсон байна даа.