logo
SEOUL PLAZA BUSINESS CENTER –ийн албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо

SEOUL PLAZA BUSINESS CENTER –ийн албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо

2016/09/28

Улаанбаатар хотын төв хэсэг, Сеүлийн гудамж, Солонго төвийн дэргэд, олон улсын стандартаар баригдсан, шинэлэг содон өнгө загвартай SEOUL PLAZA BUSINESS CENTER худалдаа үйлчилгээний цогцолбор төвийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч Бямба гарагт сүр дуулиантай болж өндөрлөлөө.

“SEOUL PLAZA BUSINESS CENTER” төвийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээний эхлэл болгож тус төвийн үүдэнд тусгайлан зассан тайзан дээр Harley Quinn, Batman, Joker, Наймаалж эмэгтэй, Spiderman, Далайн дээрэмчин, Maleficent зэрэг холливуудын шилдэг кинонуудын сэтгэлд хоногшсон дүрүүд гарч ирэн, хүүхэд багачуудад зориулан хөгжмийн аянд хамтдаа бүжиглэж, дурсгалын зураг татуулж СЮРПРЫЗ барьсан нь олны анхаарлыг эрхгүй татсан сонирхолтой шоу болж чадсан.

14456780_10210445522635751_335757676_o

“SEOUL PLAZA BUSINESS CENTER” –ийн нээлтийн хүндэтгэлийн хүлээн авалтанд улс төр, бизнес, урлаг соёлын нэр хүндтэй, олны танил 400 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монгол Улсын УГЗ, Никитон хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, Улсын филармоны симфоны найрал хөгжим, удирдаач Б.Анар, Жааз хөгжмийн Pause хамтлаг, Шилмэл загвар агентлагийн Loriblu брэндийн загварын шоу, Карнавал бүжгийн хамтлаг, Хонконгийн шилдэг DJ YoFu зэрэг хамтлаг дуучид, уран бүтээлчид уригдан ирж, нээлтийн арга хэмжээнд зорин ирсэн зочдод уран бүтээлээ тольлууллаа.

14522425_10210445522155739_411388560_o

Ийнхүү “SEOUL PLAZA BUSINESS CENTER” албан ёсоор нээлтээ хийснээр тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд таашаагдсан Италийн алдарт Loriblu брэндийн дэлгүүр, Европ, Ази хэв маягаар зохион байгуулсан Noble VIP буффет ресторан,  Герман улсын DynaCord компанийн дуу дүрсний өндөр нягтрал бүхий хөгжим, дэлгэц, техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон, STUDIO entertainment club зэрэг өндөр зэрэглэлийн газруудаар үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

14522080_10210445520955709_1410080159_o

Мөн тус төвд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дэлхийд танигдсан шилдэг брэндийн дэлгүүр, үйлчилгээний төвөө нээх хүсэлтэй бизнес эрхлэгчид, хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно гэдгээ уламжилсан.

Ирээдүйд үнэ цэнэ нь улам бүр өсөн нэмэгдэх “SEOUL PLAZA BUSINESS CENTER” –т тавтай морил.

14522530_10210445517075612_730573046_o

Сэтгэгдэлүүд

Дээш