МҮОНРТ-ээс “Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 120 хүүхдийн цэцэрлэгийг барихаар болж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Одоогоор цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил 65 хувьтай яваа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
“Сэтгэлийн үндэс” аянд одоогоор 200 мянга гаруй иргэн, 200 гаруй аж ахуйн нэгж нэгдээд байна.
Цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийтдээ 870 сая төгрөг зарцуулагдана гэх судалгааг “MNB Сэтгэлийн үндэс” аяныхан гаргасан бөгөөд хандивыг Төрийн банкны 100010001009 дансаар авч байна.
"MNB Сэтгэлийн үндэс" бүтээн байгуулалтын аян нь олон нийтийг эв эе, хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийг нийгмийн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалтад уриалах зорилготой аж.