logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016/09/30

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 30. Сугар гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага
:Хүрэлцэхүй
Суудал: 
Хий

Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Туйлын таагүй өдөр. Эрсдэлтэй ба мөрийтэй холбоотой ажил хэрэгт ямар ч тохиолдолд бүү оролц. Сохор азанд бүү найд. Зөвхөн сайтар бодож боловсруулсан үйл ажиллагаа амжилтанд хүргэнэ. Ямар ч үйл ажиллагаанд бусдад бүү найд. Та л өөртөө тусалж чадна. Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх гаргах нь санхүүгийн алдагдалд орох, нэр хүндээ унагахад хүргэнэ. Яаруу шийдвэр гаргах, хэт хатуу чанд байх, дотнынхонтойгоо маргалдахыг эрс хориглоно. Тэсрэх мэт хүнд нөхцөл байдал эргэн тойронд тань байна. Зүүд эсрэгээрээ биелэгдэнэ.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр анхаарлаа сулруулж, өчүүхэн зүйлийг ч анхаарлынхаа гадуур өнгөрүүлж болохгүй. Анзааралгүй өнгөрүүлсэн зүйл ирээдүйд танд томоохон алдагдлыг авч ирж мэдэх юм. Гэрлэлтээ батлуулах, хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Өнөөдөр эхэлсэн шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч, бат бэх болох магадлалтай. Бүхий л харилцаа холбоонд тааламжтай.


Хамтатгах (5/21-6/21)

Нийцтэй өдөр. Өөрийн эрхэм зүйлсээс илүү бусдынхад анхаарлаа хандуулах бололтой. Танаас ч илүү уцаартай хүмүүс дэргэд байж мэдэх вий. Та мэдээж тэдэн шиг байхыг хүсэхгүй байх. Удирдаж манлайлах үүрэг таны нуруун дээр ирнэ. Та ажилчиддаа хэр чадвартай гэдгээ харуулаарай. Хянамгай байж, бизнесийнхээ зорилтыг зөв гаргаж чадвал бодсоноосоо ч илүү амжилтыг гаргана. Хуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд тохиромжгүй үе. Салаалсан зам байгаа тул нэг шөнө сууж, сайтар бод. Өөрийгөө чухам юунаас болж, эрч хүч ордгийг тодруулах гээд үзээрэй. Хосуудын хэрүүл маргаан ард хоцорно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Та бусдаас мэдээллийг хүлээн авна. Настай хүмүүсийн мэргэн ухаан танд үнэтэй байна. Төлөвлөгөөгөө нөөцлөн, өөртөө анхаарал тавь. Бусад хүмүүсийг халамжлах нь танд хангалттай цагийг өөртөө үлдээж чадахгүйд хүргэнэ. Бүтээлч үйл хэрэг, сэтгэл ханамжийг авчирна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ бутээлч занг дэмжих секц дугуйлан хайна. Та олны өмнө үг хэлж, шинэ блог нээн, сонинд захиа бичнэ. Өөрөөр хэлбэл та өөрийгөө илэрхийлэх хүслээр дүүрэн байна. Энэ нь таны харьцаанд ч илрэх ба гэр бүл тань гүн ойлголцлыг авч чадна.


Арслан (7/23-8/22)   

Анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байх нь танд тулгарах хамгийн том сорилт болно. Жижиг хэсгүүдэд анхаарал дутах ба цочмог зан чинь танд асуудал авчирч болох тул маш их анхааралтай байхыг хичээх хэрэгтэй. Үйлчлүүлэгчидтэйгээ харьцах харьцаа бас асуудалтай байх болно. Удаан гомдоод байх хэрэггүй, түүнийгээ мартаж хуучин гомдол, дургүйцлээ ардаа орхин урагшлах хэрэгтэй.


Охин (8/23-9/22)

Гэгээлэг өдөр. Хоёр өөр цагт нэг газар байх шаардлагатай өдөр. Та хямрал үл ойлголцолд хүргэх мэтгэлцээн хэлэлцээрт орохгүйгээр хөгжилтэй цагийг өнгөрөөх нь дээр. Та стиль, имиджээ яг одоо жаахан ч гэсэн эвдэх нь ухаалаг зүйл болно. Эс бөгөөс хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлж сэтгэлийн шарх үлдээнэ. Ажил бизнес төлөвлөгөөний дагуу байх нь зүйтэй бөгөөд илүү ил тод байж, оюун ухаан тань сэргэлэн цовоо байх болно. Нийтийн ярилцлаганд оролцож буй хүмүүс бусадтай санал бодлоо солилцоход хүндрэл гарахгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр танд мөнгө санхүүгийн асуудлаа цэгцэлж, чухал шийдвэр гаргах боломж олдоно. Гэрийн болон хувийн орлого төсвөө тооцож, худалдан авсны зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргаснаар та орлогын хэмжээгээ мэдэж, мөнгөө зөв зүйлд зарцуулж чадаж байгаа эсэхээ олж мэдэх болно. Танд бодож буй зүйлээ бусдад ойлгуулж ярихад хүнд байх болно. Гэхдээ таны зөн билэг, төсөөлөн бодох чадвар өндөр байна.


Хилэнц (10/23-11/21)   

Завгүй өдөр. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Бие даан ажилла. Өөрөө өөртөө эзэн байснаар хэн хүнээс илүү хол явна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавь. Одооноос эхлэн тогтмол дасгал хийж эхэл. Хэрвээ сүүлийн үед хөдөлгөөн багатай байгаа бол спортын клубт элсэх нь сайхан санаа бөгөөд биеийн эрүүл мэндээ хангалттай хэмжээнд хүргэхэд хувийн дасгалжуулагчтай байх нь ашигтай. Мөн хоолныхоо дэглэмдээ ч эрүүл сонголт хий.


Нум (11/22-12/21)

Таатай өдөр. Сурч дадлагажихад их цаг зарцуулна. Та уралдаан тэмцээнд оролцвол шагнал хүртэнэ. Өнөөдөр үл ойлголцол, аливаа зөвшилцөл, гэрээ хэлэлцээр дуусна. Зээлийн өргөдөл тань сайшаагдан хөрөнгө оруулалт, мөнгө амлана. Гэвч та хэн нэгэнд хуурагдаж болзошгүй байна. Тиймээс үгээ хоёр дахин хяна. Хайрын роман энэ өдөр тусгагдсан. Та анхааралтай байж, бусдын анхаарлыг тат.


Матар (12/22-1/19)

Бүтээлч өдөр. Гэр бүлийн гишүүд эсвэл чухал нэгэндээ цаг гарга. Та өнөөдөр лав тав тух, эрх чөлөөт байдлыг хайх болно. Гэхдээ таныг тайван биш байлгаж мэдэх нөхцөл байдал, хүмүүсээс хол байх хэрэгтэй ба сэтгэл хөдлөлийн тогтворжилтыг жоохон өсгөхөд танд хэцүү байна. Өдрийн цагаар гэртээ хариад амраад ав. Хийх ажлаа гэртээ очоод хийнэ гэж бодолтгүй. Таны ажил хөл ургаад зугтаагаад явчихгүй тул маргааш хүртэл хойшлуул.


Хумх (1/20-2/18)

Тав тухгүй өдөр. Өнөөдөр та нэлээн сандрах бололтой. Өглөө эрт чиг хандлага хамгийн ашигтай байгаа тул ихэнхи ажлаа өглөө амжуулахыг хичээ. Өдөр дундаас хойш илүү их саад тотгор, бүтэлгүйтэл гарч, таны гаргахаар найдаж байсан дэвшилтийг удаашруулж болзошгүй. Амралт юм уу бизнесийн аялалтай холбоотой төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орж таны сэтгэлийг ихээр хямрааж болох юм. Дэмий санаа зоволгүйгээр, толгойгоо сэргэлэн байлгах юм бол асуудлууд илүү хурдан шийдэгдэх болно.


Загас (2/19-3/20)

Мэдрэмтгий өдөр. Найз нөхөд, гэр бүлийн тухай бодол үдээс өмнө таны бодлыг эзэмдэнэ. Хэн нэгэнд санаа зовж байгаа бол тэдэн лүү утастаж санаа тавьж буйгаа харуул. Хангалттай сайн амарч ав. Хотоос гарч зугаалан байгаль орчинтойгоо танилц. Хүүхдээ амьтны хүрээлэн, хөгжөөнт тоглоомын хүрээлэнгийн алин руу хүүхдээ авч явсан сэтгэл санаа сэргэж, цагийг сайхан өнгөрөөнө. Хосууд хаа нэг тийшээ зугаалганд явах, үдшийн гэгээнд усан онгоцоор аялахаар явж магадгүй. Сүсэг бишрэл болон сэтгэл хоногшсон дурсамжтайгаа чухал мөчүүдийг санахад байгалийг ашигла.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш