СКАЙтел компани Рио 2016 Паралимпээс жүдо бөхийн -60 кг жинд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү болон пауэрлифтингийн -88 кг жинд мөн хүрэл медалийн эзэн болсон Э.Содномпилжээ нарыг угтан авч урамшууллаа.
Хоёр тамирчныхааамжилтын төлөөх чин сэтгэл, нөр хөдөлмөрийгхүндэтгэн, Риогоос Токио 2020 олимп хүртэл буюу 4 жилийн хугацаанд үүрэн холбоо, дата интернетийн хэрэгцээг бүрэн хангах дараа төлбөрт МОНГОЛдоо 70000 багцын үйлчилгээ, Алтан дугаар, болон сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий SamsungGalaxy S7 загварын ухаалаг утсаар мялаалаа. Мөнтэдний дасгалжуулагчдыг МОНГОЛдоо 40000 багцын 1 жилийн эрхтэй үнэ цэнэтэй дугаар, ухаалаг утсаар урамшууллаа.
МҮОХ-ны албан ёсны түнш, олимпийн баг тамирчдыг дэмжигч, Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙтел компани олимпимзийг хөгжүүлэх үйлсийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүн чиглэл, эрхэм зорилгод тодорхойлон ажилладаг бөгөөд Рио-2016 олимпийг дэмжин МҮОНТ-ийн олимпийн шууд дамжуулалт болон МҮОХ-ны албан ёсны түншээр хамтран ажилласан билээ.
ОЛИМПИЙГ ӨНГӨЛСӨН МОНГОЛ ТАМИРЧДАДАА БАЯРЛАЛАА!