logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016/10/03

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг нохой сарын шинийн 2. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
Суудал: 
Төмөр

Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр нэр төр хөөцөлдсөн тэмүүлэл ба ажлын идэвхээ бага зэрэг бууруул. Амьдралын эрч хүчний илүүдэл таныг доройтуулж магадгүй. Өөрийн бодолдоо хэт итгэснээс гэнэтийн хөнгөн шийдвэр үйлдэл гаргаж болзошгүй. Хүнд сорилт, гэнэтийн саад тотгор таны зорилгоос тань хазайлгана. Ийм үед нөхдийнхөө дэмжлэгээс бүү татгалз.


Үхэр (4/20-5/20)

Хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх, оюун ухаанаа хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Сар одоо таны орд руу хөдөлж, биеийн хүчний нөөцийг тань дээд хэмжээнд тултал нь өсгөнө. Гэхдээ та бага зэрэг сэтгэл зоволтыг мэдрэх болно. Ойворгон зангаасаа болгоомжил. Хэдийгээр өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч үүнд бардах хэрэггүй гэдгийг тань сануулж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Хожоотой өдөр. Ажил олгогчтойгоо цалингаа нэмэгдүүлэх юмуу зээлийн картынхаа хүүг дахин авч үзэх талаар хэлэлцэхэд тохиромжтой үе. Зарим нэг нь өөрийн гэсэн байр худалдаж авахаар оролдох бөгөөд тохирох зээл хөөцөлдөн банкнуудад очиж судалгаа хийнэ. Эсвэл жижиг хэмжээний эмчилгээ хийлгэж магадгүй бөгөөд хөлсөө дуслуулан олсон мөнгөө ашигтай худалдаа хийхэд зарцуулна. Дэлгүүр хэсэж их хугацаа бүү алд. Харин найзынхаа гэрт зочлон, кофе ууж, хөөрөлд. Зөв найзаа сонговол ядарч сульдсан оюун ухаан мэдрэмтгий сэтгэлийг тань сэргээнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр аялал, наймаанд бүү яв, бүтэлгүйтнэ. Эд хөрөнгөтэй холбоотой томоохон таагүй явдал учирч болзошгүй. Та магадгүй үнэтэй эртний эдлэл худалдаж авна. Сонирхол тань мэргэжил болон хувирч магадгүй. Зар сурталчилгаа явуулснаар та өөрийн чадвараа ашиглан урлагийн амжилттай бизнес явуулж болох юм.


Арслан (7/23-8/22)   

Та хамтрагчтайгаа санхүүгийн асуудал дээр санал нийлэхгүй байгаа бол яг одоо үүнийг шийд хэмээн гараг эрхэс зөвлөж байна. Хэрэг явдал улам л төвөгтэй болно. Бүх зүйл нааштай болтол түр хүлээ. Та сүүлийн үед уулзаагүй хүний талаар бодох болно. Гэхдээ, удахгүй тэднээс таатай мэдээ сонсоно. Зүүд зөнтэй байна. Нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуул.


Охин (8/23-9/22)

Хүүхдүүддээ анхаарлаа хандуул. Таны хүү охин хараа хяналт суларснаас болж нэлээд хэцүүхэн хэл аманд өртөх магадлалтай. Та одоо л засч залруулахгүй бол таны өдий болтол зүтгэсэн зүйл тань талаар өнгөрөх бололтой. Эрүүл мэнд хариуцлагатай амьдралаас ирсэн хишиг буянаас таашаал ав.


Жинлүүр (9/23-10/22)   

Таамаглашгүй өдөр. Өнөөдөр бүгд таны хүссэнээр болохгүй. Логиктой байдал бүр хамгийн бага байх нь. Гэвч хайртай хүн болон бизнесийн түнштэйгээ үүсгэсэн хэрүүл тэмцэл нэмэгдэх бөгөөд тэр үед таны гарт байгаа хүчийг та удаан барьж чадахгүй. Өөрийгөө бусдад буруугаар ойлгуулахгүйн тулд үүнийг зөвхөн хараад сууж байх нь дээр бөгөөд үйл хөдлөлөө хянаад тайвширсан үедээ ямар нэгэн шийдвэр гаргах нь зөв алхам болно.


Хилэнц (10/23-11/21)   

Гараг эрхэс харилцаа холбоонд сөргөөр нөлөөлнө. Энэ нь нилээд хэдэн өдрийн турш үргэлжилнэ. Од эрхэстэй бодит байдал бизнесийн томоохон ажил, хөрөнгө оруулалт судалгаанд онцгой анхаарч байгаа тул гэрээ хэлэлцээрт эргэлзээгүй анхаарвал зохистой. Энэ жилийн ажлын эхлэл ямар байхаас таны амьдрал нэлээн нөлөөлнө.


Нум (11/22-12/21)

Нөхөрсөг өдөр. Найзууд чинь таныг гадуур гарч, хамт хоол идэхийг урих бөгөөд энэ нь таныг гэр бүлийн хов жив ярьсан авгай нарын уулзалтаас холдоход туслах болно. Гадуур зугаалж, өмнө нь орж байгаагүй ресторанд хооллож гайхалтай шинэ амтыг мэдэр. Өнөөдрийн худалдаа наймаа их амжилттай байх бөгөөд та захаас алдартай дизайнерын ширээ олж авч ч мэднэ. Гэхдээ адилхан бараа зардаг олон дэлгүүрээр хэсч цагаа үрэх хэрэггүй. Хэрвээ та үнэтэй чамин газар очихоос айж байгаа бол зүгээр л өөрийн очих дуртай энгийн газруудад оч. Та тэндээс гайхалтай зүйл худалдан авч чадна.


Матар (12/22-1/19)

Өнөөдөр ихэнх хүмүүс гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг хангахад зориулагдсан өдөр. Та хэрвээ шинээр тавилга, эд хогшил худалдаж авах гэж байгаа бол эхпээд өрөөнийхөө зохион байгуулалтыг тооцож гаргах хэрэгтэй. Ингээгүйн улмаас гэр бүлийнхэнтэйгээ багагүй маргаан дэгдээж болзошгүйг анхааруулж байна. Эцсийн мөчид бүх юм таны санаснаар болно.


Хумх (1/20-2/18)

Хэрэгцээтэй өдөр. Ашигтай наймааны боломжийг бүү алд. Интернетээр аялан, сонин уншиж, дэлгүүрээр ороод гар. Хоол ундаа цааш нь далд хийгээд хаягдал зүйл бүү болгоорой. Хэрвээ гэр бүлийн чинь доторх байдал өөрчлөгдөж, үнэтэй зүйл худалдан авсан бол та даатгалаа шинээр солиорой. Та хэрэв хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаа бол хүүхэд асрагч эртхэн хөлсөлсөн нь дээр.


Загас (2/19-3/20)

Тодорхой бус өдөр. Шинэ cap эхэлж буй тул алхаагаа удаашруул. Ялихгүй будлиан үймээн, тодорхой бодож чадахгүй байдал тань аливаа зүйлийг хичнээн хийх гэж зүтгэвч тийм ч үр дүнтэй байдалд хүргэхгүй. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Зөвхөн сайн уншиж, ойлгож чаддаг бичиг баримтанд л гарын үсэг зурж болно. Энэ үед хийх ажил хэрэг, гэрээ хэлэлцээр нөхөрсөг мөн итгэл дагуулж ирнэ. Таны алдар нэр өсөх тул танил, найз нөхөд, түншүүдийгээ гүйцэж оч. Хэрвээ хайр дурлал тань татгалзахад хүрвэл, нэмэлт хичээл зүтгэл гаргаарай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш