logo
Нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж хүйтэрнэ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж хүйтэрнэ

2016/10/03

Малчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулсаа үүсэх, ил задгай хүнсний ногоо хайрагдаж хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2016 оны аравдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 8-10 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 04-нөөс аравдугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар, 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, салхи 4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш