logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцлоо

2016/10/03
УИХ-ын 2016 оны ээлжит намрын чуулганы нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.  Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул ийнхүү намрын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш