НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн Ахмадын баярын өдөр хэмээн зарлан тунхагласан. Хүн бүрийн хувьд өөр өөр утга агуулга илэрхийлдэг ахмад үе бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг юм. Тэд туулж өнгөрүүлсэн амьдралынхаа турш бидний өнгөрсөн үеийг ивээж хуримтлуулсан туршлагаараа бидний хойч ирээдүйг гэрэлтүүлдэг билээ.
Ахмадууд өчигдөрийг өнөөдөртэй холбох гүүр нь болохын сацуу соёл, зан заншил, үнэт зүйлсээ ирээдүйдээ өвлүүлэн үлдээхэд тусалдаг хамгийн нандин баялаг юм.
Бид ахмад үеийнхээ ачийг нь хариулж тэднийг ямагт хайрлаж, хүндэлж нийгэмд илүү ойр, идэвхтэй амьдрахад нь туслах ёстой. Бидний хайр халамж, хүндлэл тэднийг ирээдүйдээ итгэл дүүрэн амьдрах боломжийг олгоно.
Туркийн ард түмэн ахмад настнаа хайрлан хүндэлж асран тэтгэдэг уламжлалтай. Тэр ч утгаараа миний бие болон тус ЭСЯ-ны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Цагаан сар, Рамадан, Наадам болон Курбан зэрэг баяруудыг тохиолдуулан ахмадуудтай уулзаж, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн.
Ийнхүү ахан дүүсийн харилцаатай нөхөрсөг Монгол Улсын нийт ахмадууд, азай буурлууддаа Ахмадын баярын өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна...