logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2016/10/07

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 6. Сугар гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
Суудал: 
Мод

Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Баяртай өдөр. Та шинэ сэтгэгдэл хүлээн авна. Энэ нь хайр байж болно. Яруу найраг болон урлаг таны анхаарлыг татна. Мөнгөө үрэхдээ болгоомжтой бай. Та эрс шийдэмгий байж, санхүүгээ бодолгүй үрэх шинжтэй. Хайр дурлал хэрүүл маргаан үүсгэхээсээ илүүтэй инээдэм, илүү гүн гүнзгий ойлголцлыг авчирна. Таны бүлд тань амар амгаланг авчирна.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр бол усыг бэлгэдсэн өдөр болно. Устай холбоотой ямар нэгэн эмчилгээ, лабораторийн туршилт, хүнсний бүтээгдэхүүний анхны үйлдвэрлэл зэрэг амжилттай болно. Өнөөдөр та аль болох тайван байж, танд саад болох зүйлээс хол байхыг хичээ. Бага багаар амьсгаагаа түгжин гаргаж, эсвэл гадаа гаран цэвэр агаараар амьсгал.


Хамтатгах (5/21-6/21)

Хэцүү өдөр. Танд өнөөдөр бүх зүйлс бодит байдал дээр харагдаж байгаагаас ч дор байж мэднэ. Сэтгэл санаагаар уналгүй энэ бүгд удахгүй дуусна гэдэгт итгэ. Өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалтгүй байгаа бололтой. Эсвэл хайртай хүн чинь хангалттай анхаарал халамж тавиагүйгээс болон сэтгэл тань тавгүйтсэний улмаас гэрт асуудал үүснэ. Харин таны хайрт өөрийг тань гэм буруутай болгох гэж хичээж байгаа бол та ч гэсэн зүгээр байхгүй гэдгээ хэлээрэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Зөрчилдөөнтэй өдөр. Гэнэтийн санал хүлээн авна эсвэл бизнесийн хуучны түнштэйгээ уулзана. Гэвч хэт яарах, хувийн сонирхолдоо хөтлөгдөх нь төлөвлөснөө биелүүлэхэд тань саад болно. Анхаарлаа төвлөрүүлж, бүгдийг цэгнэж дүгнэ. Шинэ ажил хэрэг болон мөрийтэй аз сорьсон тоглоомд оролцвол амжилт олно гэж бүү итгэж найд, таны хичээл зүтгэл талаар өнгөрөх болно.


Арслан (7/23-8/22)   

Удирдлага, төр засаг,олон нийтийн байгууллагад хандахад таатай өдөр. Эрсдэлтэй үйл ажиллагаандаа айж эмээлгүй зоригтой ор. Энэ нь үр дүнгээ өгөх болно. Биеэ албархаг, хүйтэн хөндий авч явахаас зайлсхийхийг хичээ. Нийтэч бай. Өдрийн хоёрдугаар хагаст баталгаат баримт бичгийг хэлбэржүүлж албажуулах, дээд удирдлага, төрийн байгууллага болон бусад байгууллагад хандаж асуудлаа тавихад тааламжтай өдөр. Хордлого авах магадлалтай тул хоол хүнснийхээ чанарт анхаар.


Охин (8/23-9/22)

Та өөртэй чинь харилцдаг бүх хүнийг хайрлах болно. Сонирхолтой арга хэмжээнүүдэд нэгээс илүү урилга хүлээн авбал бүү гайх. Аз туршсан зүйлд болгоомжтой ханд. Танд аз тохиох боловч хэт их хөөрвөл өөртөө гай авчирна. Таны ажлын орчинд зөрчилтэй нөхцөл байдал үүсч хүнд ажил хүлээж байна. Гутрахын оронд сэтгэл хангалуун байхыг хичээ. Дарга чинь таны авьяас чадварыг үнэлж цалин нэмж магадгүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Урам зоригтой өдөр. Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байх бололтой. Бүх зүйлд хоёрдмол нөлөө үзүүлэх бөгөөд таны хайр дурлалын харилцаа амжилттай байсан ч нөгөө талаар таагүй байх ч магадлалтай. Хүмүүсийн талаар хэт хурц шүүмжлэл хэлэхээс болгоомжил. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж, зорилго төлөвлөгөөндөө итгэлтэй бай. Гэхдээ та тавьсан зорилгодоо тууштай байж сэтгэл хөдлөлөө хянахыг хичээх хэрэгтэй гэдгийг сана.


Хилэнц (10/23-11/21)   

Төлөв тогтуун өдөр. Шинэ сар гарч байхад энэ ордныхон ичээндээ байсаар л байх нь. Энэ цаг үе нь бодож бясалгахад тохиромжтой. Амьдралдаа болж өнгөрсөн зүйлүүдийн талаар хэсэг хугацаанд бодож тунгаах нь таны ирээдүйд хийх шийдвэрт тань ихээхэн туслах болно. Ганцаараа цагийг бясалгаж өнгөрөөх нь танд бие, сэтгэл болон оюун санааны эрч хүчийг олгоно. Хэрэггүй зүйл хийж өөрийгөө ядраахаас зайлсхий.


Нум (11/22-12/21)

Эрч хүчтэй өдөр. Эрч хүч танд эерэг нөлөөллийг харуулна. Таны харилцааны ур чадвар өрсөлдөгчийн тань тоог улам нэмэгдүүлнэ. Хайр дурлалын холбоо танд аз жаргалыг бэлэглэж хүсэл, баяр баяслаар амьдралаа дүүргэх болно. Та зуучлалын ажил хийж найзуудыгаа оройн зоогонд урина. Та бүтэлгүйтсэн ч бай энэ бол нэг сайхан дурсамж шүү дээ. Шинэ машин худалдан авч өөртөө улам ч итгэлтэй болно. Харин өөрийн нуруун дээр илүү ачаа нэмэхийн хэрэггүй. Хүүхдийнхээ хичээл даалгаврыг нь хийлгэж, дүнг нь дээшлүүл.


Матар (12/22-1/19)

Амаргүй өдөр. Магадгүй цөөн хэдэн тооны сатаараа гарч ирнэ. Чиний анхаарлыг сарниулах маш олон асуудлууд мэдээж чиний ажилд бэрхшээл байхгүй учир энэ бий болно. Гэсэн ч нөхцөл байдалд ухаалаг ханд. Үр дүнг нь чи маш хурдан харахыг хүснэ. Гэвч тасралтгүй чадварлагаар ажиллах нь чамд эерэг үр дагаврыг авчрах болно. Чиний чадвар гүн гүнзгийгээр өснө. Хүүхдүүдийн асуудлаар маш хүчтэй шийдвэр гаргана. Ялангуяа тэд боловсрол болон гэр бүлийн амралт зугаалганд оролцоход эерэг нөлөөтэй. Хайр дурлалын асуудал тэнгэрийн хаяа хүртэл хязгааргүй санагдана. Гэвч идэвхтэйгээр шинэ хайртыгаа хайгаарай.


Хумх (1/20-2/18)

Түгшүүртэй өдөр. Хуурч мэхлэх асуудал тулгарч магадгүй бөгөөд ийм зэргийн сорилтонд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ муудалцвал тэмцэл хурц байдалд хүрнэ. Хэрвээ ямар нэгэн асуудалд тайван амгалан хандвал үр дүн нь хялбар гарах болно. Асуудлыг сэтгэлдээ далд нуулгүй ил гарган хэлэлцээрэй. Гэвч зарим нэг будлиантай асуудлууд үүсч болзошгүй. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа энэ ордныхонд аюулгүй байдлын асуудал гарч ирэх учраас хэрвээ үүнд эргэлзэж байвал хойшлуулах нь туйлаас зөв.


Загас (2/19-3/20)

Тав тухтай өдөр. Бүх зүйлээ амжуулж, оройтож унтахад гэмгүй. Харин хэн нэгэн таныг ажлын байран дээр хоцорч ирлээ хэмээн зэмлэвэл асуудлыг машины түгжрээнд чих. Хэт их завгүй цагийн хуваарь, хурим ёслолын ажлаар өөрийгөө булах хэрэггүй. Эхлэлийг тавьсан л бол замаасаа бүү хазайгаарай. Хайрттайгаа юм уу хамгийн сайн найзтайгаа ярилцаж суух зав гарч магадгүй учир өдрийн уулзалтандаа хэт их удах хэрэггүй. Бизнесийн хамтрагч танд өөрийн санаа бодлыг хэлэх авч шуудхан амлалт өгсний хэрэггүй. Хайрттайгаа оройн зоогонд ороод эртхэн харьж амрахыг зөвлөе.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш