МСНЭ-ээс санаачлан “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтыг өчигдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. МСНЭ-ээс жилд нэгээс хоёр удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сэтгүүлчидтэй уулзуулж, тухайн цаг үеийн асуудлуудаар ярилцуулж байх саналыг өмнө нь тавьж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү саналыг хүлээн авч сэтгүүлчидтэй хийх эхний уулзалтыг ийнхүү зохион байгуулав. Уг уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн сонирхол татсан олон асуултад хариулт өгөв.
Сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нарын удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагад хөндөгдсөн сэдэв зэрэг нийгмийн зүгээс хариулт хүлээж байгаа асуултуудыг асууж, Төрийн тэргүүн тэдгээрт дэлгэрэнгүй хариулсан юм.
Уг уулзалтыг МҮОНТ, Eagle телевиз, www.news.mn, www.ikon.mn, mnb.mn сайтууд шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ.