2016 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна-
Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-15-нд зарим газраар 18-20м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 24м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 10-12-нд нутгийн өмнөд хэсгээр 9-14м/с, 15-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд сэрүүн байна. 12-14-нд дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан байна. 15-нд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. 12-14-нд дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 15-наас хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 10-11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна. 15-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө хэм 9-14 хэм дулаан байна.