logo

"Маркетеруудын өдөр" дөрөв дэх жилдээ

2016/10/12

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн 10 дугаар сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.

Энэ жил 4 дэх удаагаа зохиогдож буй маркетеруудын өдрийн хүрээнд “Бүтээлч Монгол” уриан дор 10 дугаар сарын 20-ны өдөр Corporate hotel & Convention center-т “Монгол Маркетеруудын Дөрөвдүгээр Чуулган”, “Реклам залгигчдын шөнө”, “Marketer’s Party” зэрэг цогц арга хэмжээ тус тус болно.

Арга хэмжээнд бизнесийн байгууллагын эзэд, гүйцэтгэх захирлууд, маркетингийн албаны дарга нар, маркетингийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, мэргэжилтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, маркетингийн албаны дарга нар, орон нутгийн бизнес эрхлэгчид, маркетерууд оролцоно.

Та бүхнийг “Маркетеруудын өдөр” арга хэмжээнд  идэвхтэй оролцож, бусад маркетеруудтайгаа зэрэгцэн хөгжиж, баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Та 8808-6030 утсаар авна уу.

Facebook event: https://www.facebook.com/ events/691081154377076/

                  Онлайн бүртгэл: event.mnma.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш