logo
Сурагчдын амралтын хуваарийг одоогоор албан ёсоор зарлаагүй

Сурагчдын амралтын хуваарийг одоогоор албан ёсоор зарлаагүй

2016/10/13

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр “Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ” гэсэн нэр бүхий мэдээлэл цацагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд мөрдсөн сурагчдын амралтын хугацаа мэдээлэлд бичигдсэн байгааг иргэд анхаарна уу.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогоор албан ёсоор зарлаагүй болохыг мэдэгдэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш