logo
Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ

2016/10/13

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлээ бататгаж, цаашдын агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм.  

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нарт бараалхана.

Мөн хоёр улсын “Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож улсынхаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон ирээдүйн төлөв, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулж, хөрөнгө оруулагчдын санаа бодол, байр суурийг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш