Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2016 оны аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Алтайн өвөр говиор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 14-нөөс аравдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр, 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.