logo
Маркетингийн загалмайлсан эцэг монгол маркетеруудад баяр хүргэлээ

Маркетингийн загалмайлсан эцэг монгол маркетеруудад баяр хүргэлээ

2016/10/13

Орчин цагийн маркетингийн загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг Филип Котлер Монголын маркетеруудад мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр хэлэхдээ: Монголчуудтай мэндчилэх боломж олдож байгаад би маш их баяртай байна. Монгол бол үнэхээрийн гайхалтай орон. Бид Монгол улсын талаар илүү их зүйлийг мэдэхийг хүсдэг. Монгол маркетеруудыг маркетингийн мэдлэгээ нэмэгдүүлэхийн тулд маш шаргуу ажиллаж байгаа гэдгийг мэднэ. Мөн монголчууд монгол брэнд дээр илүү ажиллаж дэлхийд монгол брэндийн талаар илүү ойлголтыг өгөх хэрэгтэй гэж би бодож байна.

Дашрамд хэлэхэд, Монголын маркетингийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөдөлмөрлөж байгаа бүх маркетерууддаа баяр хүргэе.

Түүнчлэн миний гаргасан ”Маркетинг 4.0” номыг ашиглах нь зүйтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл энэхүү ном нь хуучны маркетингаас илүүтэйгээр дижитал маркетингийн талаар өгүүлэх бөгөөд та бүхэнд илүү орчин цагийн маркетингийн талаар ойлголт авахад тусална.

Үг хэлэх боломжийг олгосон та бүхэнд баярлалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш