logo
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

2016/10/14

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Увсын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун аймгуудын баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд хэсгээр 7-12 хэм, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12  метр. 16-18 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх нутгаар 15-нд секундэд 18-20 метр, бусад хугацаанд секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16,18-нд нутгйин зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш