logo
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2016/10/14

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2009 оноос  Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр жил бүр тэмдэглэдэг болсон. Энэ жил НҮБ-ын Ерөнхий ассамбле “Live to Tell” буюу “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 6 дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаанзагалмайн хороотой хамтран Хархорин захаар үйлчлүүлж байгаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга түгээсэн байна. 

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувилал дүүргийн Улаан загалмайн хороо хамтран  “Мишээл групп” ХХК-ийн байранд  гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион явууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах, хүүхдүүдийн гамшигтай тэмцэх мэдлэгийг шалгаж “Батламж олгох”, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр гал унтраах сургалт явуулах, гал унтраах, аврах багаж хэрэгслийг танилцуулж иргэдэд ажиллуулж сонирхуулах, Улаан загалмайн хорооноос “Амилуулах суурь тусламжийг үзүүлэх” зэрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж 450 иргэнийг хамруулсан байна. Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллын алба хаагчид Уламжлалт эмчилгээний их эмчийн судас оношлогоо, эмчилгээний зөвлөгөө өгөх, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох артерийн даралт үзэж, пульс, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлох хөдөлгөөн засалч үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч , эмчилгээ сувилгааны зөвлөмж тараасан байна

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн Улаан загалмайн хороо, дүүргийн 14 дүгээр хороотой хамтран “Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг Соёмбо кино театрын гадна талбайд зохион байгуулж иргэдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөөг 250 гаруй иргэнд  өгч ажилласан байна.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Саруул захын үйлчлүүлэгч иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж 200 гаруй иргэн хамрагдсан байна. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан дүүргийн Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Дарь-Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран Жуковын талбайд дүүргийн ерөнхий боловсролын 14, 44, 48, 53, 79, 85, 87 дугаар сургуулийн өсвөрийн аврагч хүүхдүүдийн хамт зохион байгуулсан байна.  Анхны тусламжийн үзүүлэх сургалт, гал унтраах дадлага сургууль, хөгжөөнт тэмцээн зэргийг зохион  байгуулсан байна.  Арга хэмжээний үеэр өсвөрийн улаан загалмайчдын мэндчилгээ флаш моб бүжгийн үзүүлбэр, Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа багаж, техник хэрэгслийн танилцуулга олны анхаарлыг татсан байна.

ингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс АНКО ХХК-ний Нарантуул-2 худалдааны төв гадаа дүүргийн 12 дугаар хороо, дүүргийн Улаан загалмайн хороо, Нарантуул-2 худалдааны төвтэй хамтран өдөрлөг зохион байгуулсан.  Өдөрлөгийн үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго, зорилт албаны үйл ажиллагаа болон  Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ард иргэдэд сурталчлан болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг олгох зорилгоор 8 төрлийн 2500 ширхэг санамж сэрэмжлүүлэг, брошур гарын авлага тараасан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш