logo
Нийтийн тээврийн үйлчилгээний хэд хэдэн чиглэл шинээр нэмэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хэд хэдэн чиглэл шинээр нэмэгдлээ

2016/10/17

Нийслэлийн Тээврийн газраас Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны Үйлдвэрийн гудамж Тэлмүүн, Тэнгэр, Ривэр стоун, Хос өргөө хотхон, Баянгол дүүрэг 1, 3 дугаар хороодын Алтай хотхон, Нарны хороолол, Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Хүннүгийн гудамж Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:61 “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Цэцэг төв-Баянмонгол хороолол”, Ч:61/б/ “Мишээл экспо-Говь үйлдвэр-Нарны хороолол-Баянмонгол хороолол-Ард кинотеатар” чиглэлийг тус тус шинээр нээжээ. 

Мөн Сонгино хайрхан дүүрэг 5 дугаар хорооны Баянбулаг 1-5 дугаар гудамж Далангийн замаар Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг, Чингэлтэй дүүрэг 17,18 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс Чингэлтэй-Зүрх-Уул руу Ч:24/б/ “Чингэлтэй-Зүрх-Уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлийг өөрчлөөд байна.

Харин “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс одоогийн “Мишээл экспо”-ийн эцсийн зогсоолыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цааш 200 метр газарт шилжүүлэн шинээр  гаргасан тул Ч:10 “Ганц худаг-Баянмонгол хороолол-Мишээл экспо-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” чиглэлийг сунгаж нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр боллоо. Дээрх шинээр нээгдсэн болон өөрчлөлт орсон чиглэлүүд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн иргэддээ үйлчлэх юм байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш